Дэвид Бэкхем тав дахь хүүхдээ өлгийдөж авна
Барууны хэвлэлүүд нэгэн сонирхолтой мэдээг тараав. “Виктория Бэкхем жирэмсэн” гэсэн гарчиг бүхий мэдээллүүд олноор гарах болжээ. 44 настай Виктория, 43-тай Дэвид нар удахгүй ээж, аав болно гэдгийг сэтгүүлчид өгүүлж байгаа юм.
Хэрэв энэ мэдээлэл үнэн бол тэд тав дахь хүүхдээ өлгийдөж авна гэсэн үг. Саяхан хосууд оройн зоог барихдаа дотны найзуудаа уриад сууж байтал Дэвид нүдэндээ баярын нулимстайгаар эхнэрээ жирэмсэн болсон гэдгийг зарласан байна. Виктория Бэкхем удахгүй төрөх хүүхдийнхээ хүйсийг мэдэж байгаа бөгөөд хэзээ төрөхийг нь эмчээс тодруулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ