Ерөнхий сайд АНУ дахь монгол хосын ажиллуулдаг ресторанаар үйлчлүүлжээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д албан ажлаар зорчиж буй. Тэрээр уг айлчлалынхаа үеэр тус улсад бизнес эрхэлж буй залуу гэр бүлтэй уулзаж, ресторанаар нь үйлчлүүлжээ. Залуус Buuz Thai Eatary нэртэй монгол, тайланд хоолоор үйлчилдэг ресторан ажиллуулдаг аж.
Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. Тэрээр "/Хувийн бичлэг/ Бид NewYork явах замдаа залуу гэр бүлээ дэмжин үйлчлүүлээд гарлаа. Тэд 15 Монгол, 5 Тайланд иргэнийг ажлын байраар ханган Америкчуудад Монгол-Тай хоолоор үйлчилж байна. Өдөрт 2500 долларын зардал гаргаж 5000 долларын орлого олдог гэнэ. Түрээсийн гэрээгээ 10 жилээр хийж амжсан байна. Америкт гэрээ хийсэн л бол тухайн хугацаанд хэн ч цуцлахгүй тул тайван бизнесээ хийдэг гэж ярьж байлаа. Америкчууд хуушууранд илүү дуртай байдаг гэлээ. Амттай хоолоор үйлчилсэн сайхан Монгол залуусдаа ажлын амжилт хүсье!" хэмээн бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ