”Опозит”-ын Энэрэл хүчингийн хэрэгт холбогдсон уу?

"Опозит" хамтлагийн Энэрэл сүүлийн үед ганцаарчилсан уран бүтээл түлхүү хийх болсон. Тус хамтлагийн дууг өсвөр насныхан ихээр сонсдог бөгөөд түүнийг насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн, мөн хар тамхи хэрэглүүлсэн хэмээх мэдээлэл цахим орчинд тархаж эхэлжээ. 15 настай "Б" охиныг тэрээр удаа дараа хүчиндсэн гэх бөгөөд тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж буй гэнэ. Жил хагас гаруйн хугацаанд охинд хүч хэрэглэн удаа дараа хүчиндсэн гэх бөгөөд гэртээ хорьсон удаа ч байгаа гэнэ. Охин ээжийн хамтаар түүнийг цагдаагийн байгууллагад өгсөн гэх бөгөөд Энэрэл эрүүгийн хуулийн хүсэл зоригийн эсрэг хүчиндэх, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох, бэлгийн замын халдварт өвчин халдаах, хүүхдийг тэнүүчлэл мансууралд хүргэх, хар тамхи хэрэглэх гэсэн 5 зүйлээр зүйлчлэгдэх хүнд гэмт хэрэгт ийн холбогдоод буй гэнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ