Хоёр Солонгосын тэргүүн хатагтай нар уулзаж магадгүй

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Хойд Солонгост хийж буй 3 өдрийн айлчлалын хүрээнд хоёр Солонгосын тэргүүн хатагтай нар Пхеньянд уулзалт зохион байгуулж магадгүй талаар Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллээр бичжээ.

БНСУ-ын өмнөх төрийн тэргүүнүүд 2000 болон 2007 онд Хойд Солонгост айлчлахдаа гэргий нараа дагуулан явж байсан ч Хойд Солонгосын удирдагч асан Ким Жон Илийн эхнэр төрийн дээд арга хэмжээнд оролцдоггүй байсан 

БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордны зүгээс Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны гэргий Ри Соль Жү, Ерөнхийлөгч Мүн Жэ Иний гэргийтэй уулзах эсэх талаар ямар нэг тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ нэрээ нууцлахыг хүссэн төрийн өндөр албан тушаалтан Хойд Солонгосын тэргүүн хатагтай БНСУ-ын тэргүүн хатагтай Ким Жүн Суктай уулзах бүрэн боломжтой талаар дурдсан гэнэ.

БНСУ-ын өмнөх төрийн тэргүүнүүд 2000 болон 2007 онд Хойд Солонгост айлчлахдаа гэргий нараа дагуулан явж байсан ч Хойд Солонгосын удирдагч асан Ким Жон Илийн эхнэр төрийн дээд арга хэмжээнд оролцдоггүй байсан 

Хэрэв Ри Соль Жү, Ким Жүн Сүк нар Пхеньянд уулзвал энэ нь хоёр Солонгосын тэргүүн хатагтай нар Хойд Солонгосын нийслэлд уулзсан анхны тохиолдол болж түүхэнд үлдэх аж. БНСУ-ын өмнөх төрийн тэргүүнүүд 2000 болон 2007 онд Хойд Солонгост айлчлахдаа гэргий нараа дагуулан явж байсан ч Хойд Солонгосын удирдагч асан Ким Жон Илийн эхнэр төрийн дээд арга хэмжээнд оролцдоггүй байсан аж.

Өмнөд Солонгосын хэвлэлүүд Хойд Солонгосын тэргүүн хатагтай Ри Соль Жү энэ долоо хоногт болох төрийн дээд арга хэмжээнүүдээс ядаж нэгэнд нь нөхөр Ким Жон Унтайгаа оролцох байх хэмээн бичиж байна. Хоёр Солонгосын тэргүүн хатагтай нар анх өнгөрсөн 4-р сарын 27 нд БНСУ-ын тал дахь Панмунжомын хил дээр уулзаж байсан ба Ри Соль Жү Ерөнхийлөгч Мүн Жэ Иний зохион байгуулсан хүлээн авалтад оролцохоор нөхөр Ким Жон Унтай хар өнгийн машинд суун, хоёр Солонгосын хилийг давж байсан билээ.

БНСУ-ын талаас Ри Соль Жү хүлээн авалтанд оролцох талаар хүлээн авалт болохоос хэдхэн цагийн өмнө л мэдээлж байсан юм. Өмнөд Солонгосын төрийн дээд албан тушаалтай хэд хэдэн эх сурвалжууд тэргүүн хатагтай нар энэ долоо хоногт хоёр Солонгосын нөхөрлөлийг бэлгэдсэн арга хэмжээнд оролцож болзошгүй хэмээн мэдээлжээ.

Хоёр тэргүүн хатагтай хоорондоо 34 насны зөрүүтэй ба Ким Жүн Сүк 63, Ри Соль Жү нь 29 настай

Хоёр хатагтайн хувьд хоёулаа хөгжимд сонирхолтой ба Ри Соль Жү Хойд Солонгосын удирдагчтай гэрлэхээсээ өмнө Унхасугийн оркестрт дуучнаар ажиллаж байсан бол Ким Жүн Сүк дуулаачийн анги төгссөн ба Сөүл Метрополитан Найрал дууны хамтлагт ажиллаж байсан юм. Энэ жилээс эхлэн Ри Соль Жүгийн нэр Хойд Солонгосын хэвлэл мэдээллээр олонтаа дурдагдах болсон ба урьд нь түүнийг удирдагчийн “эхнэр” эсвэл нэрийг нь бүр ямар ч хэргэм зэрэггүйгээр бичдэг байсан юм.

Харин өнгөрсөн 2-р сарын 8-нд болсон Хойд Солонгосын Армийн 70 жилийн ойн цэргийн параданд нөхрийгөө дагалдан явсан түүнийг тэр өдрөөс эхлэн тэргүүн хатагтай гэх болсон байна. БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордноос мэдээлсэнээр өнгөрсөн 4-р сарын 27-нд болсон хоёр Солонгосын төрийн тэргүүнүүдийн уулзалтанд зориулж зохион байгуулсан хүлээн авалтын үеэр Ри Соль Жү, Ким Жүн Сүк нар “хоорондоо удаан ярилцсан ба нөхөрсөг харилцаа тогтоож чадсан” гэнэ. Хоёр тэргүүн хатагтай хоорондоо 34 насны зөрүүтэй ба Ким Жүн Сүк 63, Ри Соль Жү нь 29 настай юм.

Эх сурвалж: mengnews.joins.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ