Ука хүүгээ ил гаргав

“Киви” хамтлагийн ахлагч, “The Voice” шоуны Монгол дахь хувилбарын шүүгчээр ажиллаж байгаа Д.Уламбаяр  хамтлагийнхнаасаа хамгийн түрүүнд хүнтэй сууж хоёр ч хүүхдийн ээж болоод амжсан.  Хувийн амьдралаа ихэд нууцалж ил болгохыг хүсдэггүй бүсгүй маань Г.Эрдэнчулуун хэмээх бизнесмен эртэй дэр нэгтгэсэн.

Хосууд Сүбээдэй хэмээх хүү, Энгүүдэй хэмээх охинтой. Гэр бүл зохиосноосоо хойш улам ч гэрэлтэх болсон Ука  саяхны нэгэн видео бичлэг дээрээ хүүгээ санамсаргүйгээр олонд харуулжээ. Түүний хүү Сүбээдэй дөрвөн нас хүрч буй бөгөөд англи хэлээр тун ч гаргууд ярих ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ