Барилгачдын баярын барилдаанд П.Бүрэнтөгс арслан түрүүлэв
Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойд зориулсан, “Магви” группийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан “Заан Тэрэлж”-д боллоо.
Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Батмөнх тэргүүтэй улсын цолтой ес, аймгийн арслан цолтой 15, нийт 56 бөх хүч сорьсноос Увс аймгийн Давст сумын харьяат, улсын саруул сайжрах, үлэмж бадрах арслан Пүрэвийн Бүрэнтөгс зургаа даван түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын харцага Мягмарын Бадарч үзүүрлэв. Харин их шөвөгт улсын заан Б.Батмөнх, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарлаа.
Энэхүү барилдаанд түрүүлсэн бөх гурван сая, үзүүрлэсэн бөх хоёр сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн шагнал гардсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ