Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн найз бүсгүй Ананда

"Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн амьдралаа шинээр эхлүүлж хорт муу зуршлуудаасаа салж буй тухайгаа зарлах болсон. Түүний гунигийг үргээн амьдралд нь гэгээ татуулан орж ирсэн эмэгтэйг Ананда хэмээдэг. Дизайнер мэргэжилтэй уран бүтээлч бүсгүй Ананда өөрийн сонирхлоор олон ч зүйлийг хийдэг ажээ. Түүний хоолны нэвтрүүлэгт орсноор  хайрын романс эхэлсэн аж. Хамтдаа тун ч хөгжилтэй олон зүйлсийг ярилцах тэд өдгөө хамтдаа амьдарч буй. Хайрт бүсгүйдээ хандан "Хэн нэгнийг мартах гэж биесээ сонгоогүй, хэн бүхэнд хүлээн зөвшөөрөгдөх гэж амьдрал эхлүүлээгүй хүний заяаг бүтэн болгох гэж бурхан ивээв үү. Амьдрал эрээн бараан байдаг хэдий ч дандаа цэцэглэн дэлгэрч байдгийг ухаарлаа даа. Чин зүрх сэтгэлээсээ баярлаж байна чамдаа, үүрд мөнх" хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ