Монгол тамирчин Солонгосын цагдаагийн ажилтанд Чингис хааны зурагтай түлхүүрийн оосор бэлэглэжээ

Өмнөд Солонгосын Кёнгнам аймагт буудлагын спортын ДАШТ зохион байгуулагдаж байгаа билээ.

    Уг тэмцээнд оролцож байгаа нэгэн Монгол тамирчин дэлгүүрээр үйлчлүүлээд буцахдаа таксинд суусан бөгөөд харин буухдаа гар утсаа мартаж буусан явдал болжээ. 

     Тэрээр тамирчдын байранд очсоны дараа утсаа таксинд мартсанаа мэдэж цагдаагийн газар дуудлага өгсөн бол, таксины жолооч утсыг анх таксинд суусан дэлгүүрийн худалдагчид аваачиж үлдээсэн байна.

    Монгол тамирчин эмэгтэй нь утсыг хурдан шуурхай олж өгсөн цагдаагийн газрын ажилтнуудад  Чингис хааны зурагтай хоёр ш утасны оосор бэлэглэсэн ба энэ тухай Солонгосын мэдээллийн Ёнхап агентлаг мэдээлэлжээ.

     Кёнгнам аймагт зохион байгуулагдаж байгаа буудлагын спортын ДАШТ-д дэлхийн 91 орны 4.255 баг тамирчид оролцож байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ