Жүжигчин С.Өлзийхүү яаж 10 кг хассан бэ ?

Монголын хошин урлагийн "акул"-уудын нэг жүжигчин С.Өлзийхүү сүүлийн хэдэн өдрүүдэд сошиал орчныг шуугиулах болов. Учир юу гэвээс, тэрбээр “Нинжин сэтгэл” хэмээх шинэхэн уран бүтээлдээ зориулж 10 кг хассан нь олон нийтийн анхаарлыг татсантай холбоотой аж.

Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Хүн ер нь хэлэхээс нааш мэддэггүй, илүүдэл жинтэй байна гэж боддоггүй юм байна. Охин маань /жүжигчин Баярмаа/ АНУ-аас зуны амралтаараа ирэхдээ "Detoх diet" хэмээх одуудын дэглэмийг санал болгож, кино зураг авалтаасаа өмнө дэглэмээ барьж эхэлсэн. Үүнтэй хавсарч “Ари Иог”- т явж,  "River club"-т фитнессээр  хичээллэснээр 10 кг жинг ядах юмгүйгээр хаясан. Одоо бол бүх зүйл хөнгөн санагдаж, өмнө нь яаж илүүдэл жинтэй байсан юм бол гэж бодогддог болсон" хэмээжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ