Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр хүүгээ Жавхлан гэж нэрлэжээ

Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр хайр сэтгэлийн холбоогоо бусдаас нууцалсаар ирсэн ч, булавч бултайдаг үнэний жамаар олонд тодорхой болжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр тэд хүүтэй болж, хүүдээ Жавхлан гэж нэр хайрласан аж. Дуучин С.Жавхланг дууриаж дуулахыг оролддог Баярын Болд хүүдээ нэрт дуучны нэрийг өгсөн гэж яригдаж байна. Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр саяхан ширүүхэн “тулж”, хоорондын маргаан нь тогооноосоо хальж цагдаа дуудахдаа тулсан гэж хэрэгт дуртай улс шивнэлдэж байна. Мартын 8-наар Б.Болд дуучин Д.Отгонжаргалын тоглолтыг зохион байгуулсан нь Х.Мөнгөнцэцэгийн хардах шалтгаан болж, шинэхэн ханилсан хосууд ширүүхэн маргалдсан сурагтай.

Б.Болд, Э.Чулуунчимэг, Х.Мөнгөнцэцэг гурав СУИС-ийн нэг анги, гэр бүлийн найз гэж явсан ч, нөхөртэй нь ёс бус харилцаатай байсан “булай” явдлыг мэдсэн Э.Чулуунчимэг уучилж чадаагүй биз. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ