АНУ-д 21 настай бүсгүйд нүүр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ

Найз залуу нь хаясны улмаас Кэти Штубблфилд гэх бүсгүй ах Робертынхоо ангийн зориулалттай буугаар нүүрэн тус газартаа буюу эрүүн дороосоо бууджээ. Түүний улмаас 18 настай бүсгүйн хамар, уруул болон духны хэсэг, эрүү, нүүрний ихэнх нь байхгүй болсон аж. Нүд нь муудаж, харахтай үгүйтэй болжээ. Бүсгүй амьд үлдсэн нь үнэхээр гайхалтай хэмээн "The Daily Mail"-д мэдээлсэн байна.

Гурван жилийн дараа буюу 22 хагалгааны эцэст Кэти 21 насандаа нүүр шилжүүлэн суулгуулсан хамгийн залуу хүн болжээ. Нүүр шилжүүлэн суулгах мэс заслыг анх 2016 онд төлөвлөж байсан ч донор олдохгүй нэлээд хугацаа өнгөрсөн аж.

Эцэст нь хар тамхины тун хэтрүүлж амиа алдсан, 31 настай Андрей Шнайдер гэх бүсгүйн нүүрийг ар гэрийнхнийнх зөвшөөрлөөр Кэйти Стабблфилд шилжүүлэн суулгахаар болжээ. Охайогийн дэлхийд алдартай Клевленд клиникийн эмч нарын баг 31 цагийн турш амжилттай ажиллаж, Кэтид донор эмэгтэйн нүүрийг 100 хувь шилжүүлэн суулгасан байна.

Д.ТУЯА

usa

usa

usausa


Эх сурвалж:medee.mn


СЭТГЭГДЭЛ БИЧИХ