Жоли, Питт нар хүүхдүүдийнхээ асуудал дээр тохиролцоонд хүрчээ
Жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нарын салах үйл явц хоёр жил үргэлжилж байгаа билээ. Жоли нөхрөө архинд донтож, ааш зан нь өөрчлөгдсөн гэж буруутгасан бол Брэд Жолиг сэтгэцийн асуудалтай гэж байв. Шүүхээс Анжелинаг Брэдийг хүүхдүүдтэй нь уулзуулж байхыг шаардсан юм. Үүний дараа ч тэд маргалдаж, Жоли экс нөхрөө хүүхдийн тэтгэмж төлдөггүй гэж буруутгаж, харин Брэд тэтгэмж төлсөн гэсэн баталгаа харуулжээ. Тэгвэл сүүлийн өдрүүдэд тэд учраа олж, Брэдийн өдөрт хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цагийг тохиролцсон байна.
“Mail Online”-д мэдээлснээр Анжелина маргаандаа цэг тавьж, хуучин нөхөртэйгөө найзууд хэвээр үлдэхийг илүүд үзэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ