"Толгой баячууд" хуримын бэлэгээ сайн үйлсэд зориулна

"Тэрэлж" зочид буудалд саяхан Монголын хоёр толгой тэрбумтны хүүхдүүд хуримаа хийсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Батболдын хүү Баттүшиг, "МАК"-ын Н.Нямтайширын охин Н.Цэлмүүн нар хуримаа нижгэр хийсэн билээ. 

Тэгвэл хосууд хуримандаа ирсэн зочдыг бэлэг ѳгѳхгүйгээр харин ѳѳрсдийнхѳѳ үүсгэн байгуулсан санд мѳнгѳн хандив ѳргѳхийг хүссэн байна.

Тэдний ойр дотны хүмүүсийн яриагаар бол хуримын зочид тус санд 10 гаруй тэрбум тѳгрѳг хандивласан сурагтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ