УИХ-ын гишүүн М.Билэгт сонгогчдоо ”данхжуулжээ”
УИХ-ын хаврын чуулган завсарлаж, гишүүд тойргоо зорьж, сонгогчидтойгоо хэдэнтээ уулзсан байгаа. Гишүүдийн сонгогчидтойгоо хийсэн уулзалтын зурагнууд баяр наадамтай зэрэгцэн цахим сүлжээгээр тарж харагдсан.
Эрхэм гишүүд сонгогчидтой уулзалт хийхдээ хууль сурталчлах, тойргийнхоо тулгамдсан асуудлыг хэлэлцээд зогсохгүй, зарим нь сонгогчдынхоо "гарыг цайлгадаг". Жишээ нь, Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Билэгт энэ удаад сонгогчдодоо гарын бэлэг болгож, өөрийн зурагтай данх тараасан нь цахим сүлжээгээр тархжээ.
Өмнө нь тус аймгаас сонгогдсон экс гишүүн Б.Ганбат битон тараасан байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ