Тэмээчин бүсгүй Н.Байгалмаагийн бие муудаж, эмнэлэгт хүргэгджээ
Монголоос Их Британийн нийслэл Лондон хот хүрэх 12 мянган км замыг тэмээтэй туулах аялалдаа гарсан Н.Байгалмаа бүсгүй замдаа гараад удаж байгаа билээ.
Тэмээчин бүсгүй Н.Байгалмаа өдгөө Өвөрмонголын Элий аймагт хүрээд байсан боловч бие нь өвдөж эмнэлэгт хүргэгдсэн болохыг түүний нөхөр н.Нямдорж хэллээ.
Энэ талаар тодруулахад тэрбээр “Байгалмааг Монголын нутаг дэвсгэрт байхад аяллыг нь зогсоох гэсэн маш олон оролдлого гарч байсан. Одоо Хятадад хордлогод орж бие нь тун муудлаа. Санаатай үгүйг хэлж мэдэхгүй байна. Эхнэр маань энэ аяллаа үргэлжлүүлбэл “Өөрөө болон тэмээд нь амьд гарахгүй шүү” гэсэн заналхийлэл олон талаас их ирсэн” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ