Цэнхэр үст Цэрэн шөнийн клубт үл таних залууд зодуулжээ
Цэнхэр үст Цэрэн шөнийн клубт үл мэдэх залууд зодуулжээ .Тэрээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичсэнийг хүргэж байна…
тиймээ… тийм… би гутарч ба… сүүлийн хэдэн сар нууж ядсан хямарлаа сэгсэрхээр стелла нэртэй бүжгийн газар оров. тиймээ.. миний буруу.. би гэртээ зурагт ширтээл суух ёстой байсан юм… би монгол улсаас хулгайлсан завшсан, шамшигдуулсан зүйл нэг үгүй учраас хаана ч очсон надад айх аюул байдаггүй. харин өнөө орой олон нийтийн нүдэн дээр .01.25 үеийн үед стелла нэртэй цэнгүүний газар нэг залууд зодуулав. хүрэлсүх, элбэгдорж, баярцогт, насанбаяр, баттулга хэний ч явуулсан хүн байж мэдэх… эсвэл сархадсандаа дийлдсэн залуугийн санаандгүй цохилт уу? зодуулсан эмэгтэй өөрийгөө хамгаалан довтолсон залуу руу дайрахад ихэнхи залуус миний бүдүүлгийг гайхсан болно. нөгөө айлгаад байгаа эмэгтэй нь өөрсдөөс нь тохой намхан….
жич:миний бухимдлыг ойлгон тайвшруулсан танихгүй дүүмэд бүсгүйчүүдэд баярлалаа. энэ хэргтйг би зүгээр орхихгүй. цэрэн хэнд ч өргүй болно. надад дургүй байх нь миний эрхэнд халдах шалтаг биш” хэмээн бичжээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ