Алдарт ”такси” киноны жүжигчин Сами Накери Москвагийн шөнийн клубд зодоон хийжээ
Францын алдарт жүжигчин Сами Накери Москва дахь шөнийн клубд зодоон хийжээ. Тэрбээр наймдугаар сарын 5-ны шөнө "VOJS" клубт өөрийн ах Лабригийн хамт наргиж байсан юм. Үүрийн хоёр цагийн орчимд жүжигчин залуу өөр нэгэн зочинтой маргалдаж эхэлсэн бөгөөд удалгүй тэдний маргаан даамжиран ноцтой муудалцсан аж. Уг маргааны үндсэн нь эмэгтэйчүүдээс үүдсэн хэмээн эх сурвалж хэлжээ.
Үүний дараагаар зодоон үүсгэсэн хоёр иргэнийг цагдаа нар баривчилсан бөгөөд Беларусаас ирсэн Олег, Игор гэх иргэд байсан юм. Зодоон үүсгэсэн хоёр иргэнд цагдан хорих арга хэмжээ авсан байна.
Дашрамд дурдахад Сами Накери ихэвчлэн Москвад амьдардаг. Тэрбээр хэдэн жилийн өмнө Орос улсын иргэншлийг авахаар зэхэж байсан удаатай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ