Эрдэмтэд хамгийн эртний талхны жорыг олжээ

Эрдэмтэд 14 мянган жилийн тэртээх малталтын талбайгаас хамгийн эртний талх барих жорыг олсон байна. Талх нь хавтгай хэлбэртэй байсан ба өнөө цагийн талхтай ижил олон үр тарианы сорт ашиглаж байсныг эрдэмтэд онцолж байгаа юм.

 

Тэр үеийн хүмүүс шарсан мах идэхдээ талхыг хольж иддэг байсан гэж тэд таамаглажээ. Хамгийн эртний гэгдэж буй энэхүү талх магадгүй хамгийн эртний сэндвич буюу хавчуургатай талх байж болох аж. Иорданы Хар цөлөөс олдсон уг олдвор Туркээс олдсон 9,000 жилийн тэртээх талхнаас ч илүү урт настайд тооцогдож байгаа юм.

Чулуун зэвсгийн үеийнхэн уг талхыг хийхдээ зэрлэг буудай, арвай гурилаа ургамлын үндэс болон устай хольдог байжээ.

Эх сурвалж:photonews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ