Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Дэлхийн хүчирхэг гүрний Ерөнхийлөгч нар ямар ямар агаарын хөлгөөр зорчдог бол. Бид энэ удаад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын онгоцыг гэрэл зургуудаар харьцуулан Британийн хэвлэлийнхэн онцолсныг хүргэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины агаарын хөлөг №1 нь 500 сая орчим доллараар бүтээгдсэн ба тансаг тавилгуудаас гадна холбоо, электроникийн орчин цагийн төхөөрөмжүүдээр тоноглогджээ.

Дональд Трампын дэлхийгээр айлчлахдаа хөлөглөдаг  Агаарын хөлөг №1 нь Оросын Ерөнхийлөгчийн онгоцноос дутуугүйгээр тоноглогдсон байгаа.

Владимир Путины онгоц

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Владимир Путины агаарын хөлгийн интерьерын тавилгуудын ихэнхийг алтадсан байгаа. Ариун цэврийн өрөөний тосгуурын таг, угаалтуур нь хүртэл мөн л алтадмал чимэглэлтэй.

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Путины хөлөг онгоц дахь хурал зөвлөгөөний өрөө. Түүний хурал, зөвлөгөөний өрөөний арьсан буйдан сандлууд нь аюулгүйн бүстэй.

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Унтлагын өрөө нь онгоц шигээ  орон зай ихтэй харагдана. Ерөнхийлөгчийн агаарын хөлөг нь ердийн зорчигчдын онцыг бодвол уртасгасан их биетэй.

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Владимир Путин биеийн тамирийг эрхэмлэдэг учир онгоцонд биеийн тамирын  жижиг танхимтай.

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Трамптай уулзахаар Москвагаас Хельсинкид очиход Путин ердийн зорчигч тээьврийн “Ил” онгоц шиг гаднаасаа харагдах, 500 сая доллараар бүтээгдсэн “ИЛ-96-300ПУ” онгоцоор явжээ. . Ерөнхийлөгчийн онгоцны урт нь 65 метр, далавчийн дэлгэлт нь 65 метр, нислэгийн дээд өндөр нь 12 000 метр, дээд хурд нь 900 км/цаг.

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Онгоцны интерьерыг неоклассицизмын стилиэр хийсэн байна.

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Ерөнхийлөгчийн онгоцыг холбооны орчин цагийн төхөөрөмжөөр  тоноглосон ба шаардлагатай үед онгоц цэргийн командлалын бүрэн ажиллагаатай төв болох юм. Воронежийн нисэхийн үйлдвэрт бүтээсэн энэхүү онгоцыг радарт баригдахыг бууруулсан тусгай бүрхүүлээр бүржээ. Мөн онгоцонд радио саад тавих төхөөрөмжтэй.

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Онгоцны гал  тогоонд рестораны түвшинд  хоол бэлттгэх бүрэн боломжтэй.

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Коридор нь онгоцны бусад тасалгаа шигээ тоноглогдсон байна.

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Ерөнхийлөгчийн онгоцыг хамгаалахад 68 хүртэл тооны сөнөөгч онгоцнууд  ашиглагддаг гэнэ.

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Оросын Ерөнхийлөгчийн мэдэлд дөрвөн ийм онгоц байдаг ба нислэгт дөрвүүлэнг нь бэлтгэх бөгөөд Ерөнхийлөгч нэгийг нь хөлөглөж, гурав нь халхавчийн үүрэг гүйцэтгэнэ. Нислэг эхэлтэл Ерөнхийлөгч ямар онгоцонд суух нь тодорхойгүй байдаг аж.

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Энэ зураг дээр Путин Касабланкад айлчлах үеэр, 2006 он. Эндээс харахад   өмнөх онгоцны салон нь өөрчлөгдсөн ч ерөнхий стилиэ барьжээ.

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Хурлын танхимд  энэ зураг дээрх шиг хэвлэлийн бага хурал хийлгэж болно.

Дональд Трампын онгоц

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

АНУ-ын Ерөнхийлөгчийн Агаарын хөлөг №1 нь хүчтэй шинэчлэл хийсэн “Боинг 747-200В” онгоц ба түүний урт нь 70 метр, далавчны дэлгэлт  59 метр. Нислэгийн дээд өндөр нь13700 метр, дээд хурд нь 1100 км/цаг. Трампын мэдэлд хоёр ийм онгоц байдаг. Тэднийг аюулгүйн алба нь халхавч болгодог.

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Агаарын хөлөг №1 нь холбооны төхөөрөмжөөр дээд зэргээр тоноглогджээ. Зураг дээр Трамп нислэгийн үеэр утсаар ярьж байгаа нь.

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Трампын агаарын хөлөг Путиныхээс илүү их зардлаар буюу нэг тэрбум орчим доллараар бүтээгджээ.

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Энэ хөлгийн хамгийн чухал байр нь ауюлгүй байдлын  тасалгаа болдог. Тэндээс л Жорж Буш 2001 оны  есдүгээр сарын 11-нд  удирдаж байлаа. Аюулгүйн албанаас  Цагаан ордон довтолгоонд өртөж магадгүй гээд түүнийг Агаарын хөлөг №1-д суун нисэхийг тушаасан юм.  Ерөнхийлөгчийн суудлын эсрэг том дэлгэц  байх бөгөөд түүний тусламжтайгаар тэр Цагаан ордоны зөвлөлгөөнийг удирдана. Мөн тэндээс ард түмэндээ хандаж болно.

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Агаар хөлөг №1 нь Путины онгоц шиг аюулгүйн системүүдээр тоноглогдсон байна. Тухайлбал зурагт байгаа далавчны толин  бөмбөглөгүүд нь пуужингийн хэт ягаан туяны тусгалын эсрэг төхөөрөмж ажээ.

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Трампын онгоцонд бүрэн дүүрэн дээд зэргийн гал тогоо, ариун цэврийн өрөөнүүдтэй. Трамп шоколадад дуртай учир онгоцонд түүнээс их зүйл байхгүй гэнэ. Үүнийг онгоцоор явсан сэтгүүлчид хэлж байгаа.

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Трампын онгоц  ямар ч довтолгоог няцаах хамгаалалтын системтэй. Онгоц нь 70 зорчигч, багийн 26 гишүүнийг тухтай байрлуулах боломжоор хангагдсан.

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Барак Обама мөн ийм онгоцоор  дэлхийгээр айлчилж явсан.  Энэхүү хоёр онгоц нь  эмнэлэгтэй, мэс засал хийсэн ч болдог.

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Обама хэвлэлийн бага хурал хийлгэж байгаа нь.

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Обамагийн хүлээн авч ярилцаж өрөө нь одоо Трампын мэдэлд очсон.

Путин, Трамп хоёрын хэнийх нь онгоц нь мундаг вэ

Аюулгүй байдлын  тасалгааны энэ зургийг 2013 онд авчээ. Обама Жорж Бушийн хамт Нельсон  Манделагийн дурсгалын өдөрт Өмнөд Африкт очсон юм.

Агаарын хөлөг №1 аль эртнээс Америкийн бэлгэдлүүдийн  нэг болжээ. Кеннеди хөнөөгдсөний дараа Даллесаас түүний цогцсыг тээсэн хөлөгт Линдон Жонсон Ерөнхийлөгчийн тангараг өргөж байлаа. Саяхан Батлан хамгаалах яам Боингийг  “Airbus A380” аэробусаар солих  санал тавьсан байснаа бэлгэдэл болсон Америкийнкаар үлдэх ёстой гээд саналаа буцаажээ.

Б.Мичид

Эх сурвалж:eagle.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ