Хэнтийд хэн очиж өрсөлдвөл ялах вэ?

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх намар болох нь тодорхой байгаа. Намууд хэнийг нэр дэвшүүлэх нь тун сонин байгааа юм. Хуулиараа бол  нөхөн сонгууль болохоос нэг сарын өмнө нэр дэвшигчээ зарлах учиртай.  МАН хариуцлагаа бүрэн хүлээж нэр дэвшүүлэхгүй хэмээн хариуцлагаас мултрах аргаа хайж байна. АН-ын тухайд тун сонирхолтой хувилбарыг дэвшүүлэх бололтой. 

Сүмогийн их аварга Д.Дагвадоржийг “сойхоор” ярьж байгаа гэх бор шувуу нисч байна. Байж болох л хувилбар. Гэхдээ юу л бол. Баянмөнх аварга Увсдаа очоод дандаа унадаг байсан гээд бодохоор ард түмэн нэр алдарт нэг их хууртахгүй болсон доо. МАХН энэ тойрог руу шүлэнгэтэж байгаа нь нууц биш. Парламентад байгаа ганц  дайичн О.Баасанхүү нь урвачаад байгаа энэ үед Н.Энхбаяр өөрөө буюу өөрийн хүнийг сойж УИХ-д оруулах түмэн хүсэлтэй яваа гэх. Үнэн ч биз.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ