Майкл Бийсли "шар өмсгөлтөн" боллоо

Лос Анжелес Лейкэрс баг энэ жил томоохон наймааг хийж Леброн Жеймсийг багтаа нэгтгээд байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө Майкл Бийсл Лейкэрст нэгджээ. Тэрбээр нэг жилийн 3.5 сая ам.долларын цалингаар нэгдсэн байна.

Тэрбээр өнгөрсөн улиралд Нью-Иорк Никс багт хүчин зүтгэж байсан бөгөөд 74 тоглолтод оролцож 13.2 оноо, 1.7 дамжуулалт, 5.6 самбараас бөмбөг авалтыг нэг тоглолтод дундчилж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ