Ростовт Трамптай адилхан эмээ олджээ

Донын Ростовын оршин суугчид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай адилхан нэг  хүнийг олжээ. Америкийн төрийн тэргүүнтэй адилхан нэг эмээгийн зургийг нийгмийн «ВКонтакте» сүлжээнд тавьсан байна.

Автобусанд явж байсан эмэгтэйг Трамповна хэмээн нэрлэжээ. “Ерөнхийлөгч” оросын төрийн тэргүүн Владимир Путинтэй улзахаар явж, ингэхдээ  хэтэрхий  их  хөөрч баярлахаас татгалзсан бололтой хэмээн хэрэглэгчид хошигнон бичсэн байна. “Трамп” ийм төрхтэйгээр Оросын аюулаас хамгаалах албанаас зөвшөөрөл авсан юмуу, 2018 оны хөлбөмбөгийн  ДАШТ үзэхээр яваа нь энэ болов уу гэж  бусад хүмүүс бичжээ.

Энэ оны дөрөвдүгээр сард Испанийн сэтгүүлч эмэгтэй хар салхины уршигийн тухай сурвалжлагынх нь баатар болсон  Испанийн Кабана-де-Бергантиньос мужийн оршин суугч эмэгтэй  Галисия Долорес Лейс Антелогийн зургийг Instagram-д тавьсан юм. Үзэгчид энэ эмэгтэйг Дональд Трамптай маш адилхан юм гэж үзсэн байна.

2017 онд телевизийн  RT сувгийн редакциас бас нэг “Трамп” олджээ.  Тус  сувгийн нэг ажилтан Америкийн тэргүүнтэй адилхан болохыг ерөнхий эрхлэгч Маргарита Симоньян өөрийн Twitter-т бичээд,  үүнийг анхааралдаа авахыг тагнуулын төв газраас хүссэн байна.

 

                                                                                                        С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ