Завханчууд шинэ харцагадаа “Ланд-200” бэлэглэж, шагналыг түүчээлэв

Бөхчүүдийн шагналын түүчээг Завханчууд үргэлжлүүлж байна. Өнөө жилийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Отгон сумын харьяат бөх Т.Бэгзсүрэн урамтай сайхан барилдаж, аймгийн арслангаас Монгол Улсын Харцага цолонд хүрсэн.

Шинэхэн харцага цолтондоо нутгийн олон нь хүндэтгэл үзүүлж “Ланд 200” автомашин гардуулсан байна.. Энэхүү үйл ажиллагаанд Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Дэд тэргүүн Д.Дагвадорж нар болон Завхан нутгийн алдартнууд оролцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ