Австрали гоо үзэсгэлэн Николь Кидман


Тэрээр 1967 оны 6 -р сарын 20 нд Хавай арлын Хонолулу хотод Энтони Дэвид Кидман (биохимич) болон Жанелль Энн Макнэйл (асрагч) нарын Австрали гэр бүлд төржээ.  Австрали болон Америкийн давхар харъяалалтай юм. Кидман 1983 оноос кино урлагт хөл тавьсан бөгөөд  Австралийн телевизийн хэд хэдэн алдартай олон ангит кино болон уран сайхны кинонуудад тоглож улмаар 1990 оны эхэн үеэс дэлхий дахинд өөрийгөө таниулсан Аянгат өдрүүд (1990), Холын хол нутаг (1992) болон Бэтмэн үүрд (1995) кинонуудад Том Круз, Томми Ли Жонс болон Жим Керри нарын алдартай жүжигчидтэй хамтран тоглож Холливудын замналаа эхлүүлсэн байдаг билээ. 

1994 оны НҮБ-ын Сайн санааны элч Кидман 2003 оны БАФТА, 1996, 2002 болон 2003 оны Алтан бөмбөрцөг шагналын эзэн болж байв.

Түүний тоглосон бүтээлүүд маш их амжилт олдог билээ. Оргил бүтээлүүдээс дурдвал хөгжимт төрлийн Мулен Руж! (2001) киногоор хоёр дахь удаагаа Алтан бөмбөрцөгт анхны удаагаа Оскарын шагналд Шилдэг эмэгтэй гол дүрээр нэр дэвшиж улмаар  Британий нэрт зохиолч Виржиния Вулфийн амьдрал уран бүтээлийг харуулсан Цаг хугацаа (2002) киногоор магтаал сайшаалын дээдийг хүртэж хоёр дахь удаагаа Оскарт нэр дэвшиж Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртжээ.


Николь ганц эмэгтэй дүүтэй бөгөөд түүнийг Антони Кидман гэдэг. Австралын телевизийн хөтлөгч, сэтгүүлч мэргэжилтэй. Николь бага байхаасаа баллетаар хичээллэж, өсвөр насандаа жүжиглэх авьясаа хөгжүүлж эхэлжээ.  Тэрээр маш ичимхий байсан бөгөөд олон нийтийн газраар явах тун  дургүй байсан гэдэг. Николь Сиднейн театрын сургуульд орж, төгсөн даруйдаа Австралийн залуучуудын теарт жүжигчинээр ажиллаж эхэлжээ. Түүний сайхан хөл, цэвэрхэн царай, гайхалтай харц нь олны анхаарлыг татаж байв.  

1995 он бол түүний оргил үе байлаа.  Түүнийг холливудын хамгийн өндөр ханштай жүжигчин гэхээс гадна хамгийн сайхан хөлтэй одуудын нэг хэмээн шар хэвлэлүүдэд бичдэг байна.



Николь Кидман хоёр удаа гэрлэсэн ба анхны нөхөр нь жүжигчин Том Круз (1990-2001), одоогийн нөхөр нь дуучин Кэйт Урбан (2006-одоо) юм.  Николь Кидман “Аянгат өдрүүд” кинонд тоглох үеэрээ Том Крузтэй дотно харилцаатай болсон ба 1990 оны арванхоёрдугаар сарын 24-нд гэрлэж Рон Ховардын 1992 оны бүтээл “Буйд холын газар”, Стэнли Кубрикийн 1999 оны “Нүдээ ань” кинонуудад тоглосон билээ. Тэд Изабелл Жэйн (1992 оны арванхоёрдугаар сард төрсөн) болон Коннор Антони (1995 оны тавдугаар сард төрсөн) нарын хоёр хүүхэд үрчилж байв. Харин тэд 2001 оны хоёрдугаар сард гэр бүлээ цуцлуулсан бөгөөд энэ үед Кидман гурван сартай жирэмсэн байсан ч зулбасан гэдэг.



Гэвч дуучин Кэйт Урбантай гэрлэж 2 охин төрүүлж элэг бүтэн сайхан амьдарч байна. 

























Эх сурвалж:emegteichuud.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ