Шууд нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч залууг үнсчээ
ОХУ-д болж буй хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр тоглолтыг шууд дамжуулан хүргэж байсан Өмнөд Солонгосын “MBN” телевизийн сэтгүүлч Кваль-Йель Квоныг хөгжөөн дэмжигч хоёр бүсгүй үнссэн дүрс бичлэг олон хүний анхаарлыг татжээ.
Уг дүрс бичлэгийг үзсэн хүмүүс хөгжөөн дэмжигч охидыг магтан сайшааж байсан бол зарим нь тэднийг шүүмжлэх хандлагатай байжээ.
Сануулахад, хэдхэн хоногийн өмнө үүнтэй төстэй хэрэг болж байсан юм. Тухайлбал, үйл явдлыг сурвалжилж байсан Бразилийн хөтлөгч бүсгүйг нэгэн хөгжөөн дэмжигч залуу мөн л үнсэж орхисон байна. Уурлаж бухимдсан сэтгүүлч бүсгүй хөгжөөн дэмжигчтэй шууд эфирийн үеэрмаргалджээ.
Харин Өмнөд Солонгосын сэтгүүлч энэ явдлыг эерэгээр хүлээн авч хариуд нь зүгээр л инээмсэглээд өнгөрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ