"Монголын сайхан бүсгүй" өнөөдөр тодорно

Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах уралдаан зохион байгуулж эхэлсний 30 жилийн ойг угтан “Хатан эрдэнэ” холбооноос XV “Монголын сайхан бүсгүй-2018” гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулна.

Нийгэмд зөв бодол, зөв үйлдэл, зөв хандлагыг уриалах зорилготой тус уралдаан өнөөдөр 18 цагт “Зайсан хилл” цогцолборт болно.

Монголын өнцөг булан бүрээс сайхан бүсгүй шалгаруулах уралдаанд оролцохоор бүртгүүлсэн 100 гаруй охидоос шалгарч үлдсэн 18 оролцогч өнөөдөр титмийн төлөө авьяас чадвар, гоо үзэсгэлэн, оюун ухаанаа сорино.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ