Путин, Ким Чен Ун нар ДАШТ-ийг хамтдаа үзжээ
Владимир Путин болон Умард Солонгосын удирдагчтай адилхан хоёр хүний гэрэл зураг нийгмийн сүлжээнд алдаршиж байна. Тэд Самара хотод ирээд явсныг хэвлэлд мэдээлжээ.
Оросын ерөнхийлөгчтэй адилхан гэх хүн аваргын цомыг гартаа барьжээ. Хэрэглэгчид зургийг тайлбарлахдаа, тэд жинхэнэ хүмүүстэйгээ тийм ч адилгүйг онцлон сануулсан байна.
“Тэднийг Али Экспрессээс хэзээ захиалсан бэ”, “Путинтэй адилхан хүн Питер Жейкобсоныг илүүтэй санагдуулж байна. Энэ бол Доктор Хаус киноны Таубын дүрд тоглосон хүн юм” гэж сошиал хэрэглэгчид бичжээ.
РЕН-TV сувгийн мэдээлснээр тэд Самара хотод үнэхээр ирж, Орос-Уругвайн тэмцээнийг үзээд, хүссэн бүхэнтэй зургаа татуулж байсан гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ