Селена Гомезийн тоглосон кино фэнүүдийг нь цочирдуулав

Дуучин, жүжигчин Селена Гомез "Love Story" нэртэй богино хэмжээний киноныхоо танилцуулгыг Youtube-д нийтлэсэн даруйдаа шүүмжлэлд булагджээ. Селенагийн дотны найз, найруулагч Петра Коллинсийн бүтээл болох уг бүтээлд учир нь үл ойлгогдом, аймшигтай олон дүрслэлтэй аж.

Устай ваннд хөвөх хүний нүүр, хажуугийн өрөөний сандал дээр суугаа толгойгүй хүнээс эхлээд аймшгийн киног санагдуулам олон дүрслэлүүдийг нь үзсэн Селена Гомезийн фенүүд “Үнэхээр аймшигтай” гэдгээс эхлээд “Хөөх, энэ үнэхээр гайхалтай бас айдас төрүүлэм бүтээл болжээ”, “Яаж бүх аймшгийн киноны дүрслэлийг гацхан бүтээлд багтааж чаддаг байнаа” гэх мэтээр магтаал, шүүмжлэл хослосон сэтгэгдэл үлдээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ