Орос, Египетийн багийн хөгжөөн дэмжигчид зодолджээ

Казахын нэгэн кафед Орос, Египетийн шигшээ багийн тоглолтыг үзэх үеэр хөгжөөн дэмжигчид сандал болон бусад гарын доорхи зүйл хэрэглэн зодолдсон байна.

Энэ явдал Актоб хотын нэг гудамжны пабад зургаадугаар сарын 19-ний орой болжээ. Шууд нэвтрүүлэг үзэж байгаагаа мартсан хоёр багийн хөгжөөн дэмжигчид зүгээр нэг маргалдаад зогсоогүй байна. Юу гэвэл, чанга чанга хашгиралдах үеэр аль орны баг илүү вэ гэдгийг тодруулж чадаагүй аж.

Ийнхүү эрчүүд өөрийнхийгөө зөв хэмээн нотлохдоо, хүнд сандал барин зодолджээ. Ингэхдээ эд хогшил эвдэхгүй байж, тайвширахыг шаардсан кафены газрын ажилтнуудын үгэнд ороогүй байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ