Алдартай хөлбөмбөгчдийн тухай СОНИРХОЛТОЙ ТҮҮХҮҮД

Хөлбөмбөгийн оддын амьдралд тохиолдсон сонирхолтой түүхүүд олон бий. Аргентины од Лионель Месси багадаа өсөлтийн дааврын дутагдалтайхолбоотойгоор эмчилгээ хийлгэж байсан, Криштиану Роналду олон цагийгбэлтгэлийн зааланд өнгөрүүлдэг талаар хөгжөөн дэмжигчид нь олонтаа сонссон байх. Тэгвэл тэдний талаар урьд өмнө нь сонсож байгаагүй түүх болон баримтаас хуваалцъя.

КРИШТИАНУ РОНАЛДУГИЙН САЙН НАЙЗ

Зүүн гар талаас 3 дахь Рональду

Португалийн шигшээ багийн тамирчин Криштиану Роналду дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг яах аргагүй мөн. Харин өдий зэрэгтэй яваа нь түүнтэй багадаа нэг багт тоглодог байсан сайн найз, Альберта Фантраугийн ач гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрдөг.

Сүүлийн шийдвэрлэх гоолын тухайд Фантрауд гоол оруулах боломжбайсан ч тэрээр сайн найз Роналду руугаа бөмбөгөө дамжуулснаар Роналду шийдвэрлэх гоолыг оруулжээ.

Олон жилийн өмнө Лиссабоны Спортинг багийн төлөөлөгч Фантрау болон Роналдугийн тоглодог байсан багийн тоглолтыг үзэхээр иржээ. Тэрээр тоглолтын үеэр хамгийн олон гоол оруулсан хүүхдийг багтаа авахаа амласан аж.

Роналдугийн баг 3:0 харьцаатайгаар эсрэг багаа буулган авснаар тоглолт өндөрлөжээ. Тоглолтын үеэр Роналду, Фантрау хоёр тус бүр нэг гоол оруулсан байна.

Харин сүүлийн шийдвэрлэх гоолын тухайд Фантрауд гоол оруулах боломжбайсан ч тэрээр сайн найз Роналду руугаа бөмбөгөө дамжуулснаар Роналду шийдвэрлэх гоолыг оруулжээ. Ингээд сайн найзынхаа ачаар Роналду Спортинг клубын өсвөрийн академид орж чадсан аж.

Роналду найзаасаа яагаад ийм үйлдэл хийх болсон талаар асуухад Фантрау, “Чи илүү сайн тоглодог шүү дээ.” хэмээн хариулжээ.

Удалгүй Фантраугийн хөлбөмбөгийн карьер ч дууссан ба тэрээр хэсэг хугацаанд ажилгүй явсан аж. Гэтэл энэ түүхийн талаар бичиж байсан сэтгүүлч Фантрауг маш том тансаг байшинд амьдарч, үнэтэй спорт машин унадаг талаар олж мэдсэн байна. Сэтгүүлч түүнийг хэрхэн баяжсан талаар асуухад тэрээр, “Энэ бүгдийг Криштиану надад өгсөн.” хэмээн хариулжээ.

АМНЫ АЛЧУУР ДЭЭР БИЧСЭН МЕССИГИЙН ГЭРЭЭ

Мессигийн гэр. Гэрийнхээ угаалгын өрөөнд түгжигдсэнээс тэрбээр тэмцээндээ хожигдож байжээ

Аргентины шигшээ багийн тамирчин Лионель Мессигийн дайчин, тууштай зангийн тухай түүний шүтэн бишрэгчид олонтаа сонссон байх.

Хүүхэд байхдаа Месситэй хамт нэг багт тоглож байсан Хуан Мануэль Легисамон Месситэй тохиолдсон нэгэн явдлын талаар ийнхүү дурсжээ.

Унадаг дугуй бүхий шагналын сантай нэгэн хариуцлагатай тоглолтын эхний үеийг баг нь Мессигүйгээр өнгөрүүлжээ. Баг нь 1:0 харьцаатайгаар хожигдож явсан ба Месси хаа нэгтэйгээс гэнэт гараад ирсэн гэнэ. Тэрээр гэрийнхээ угаалгын өрөөнд түгжигдчихсэн байсан ба тоглолтондоо амжихын тулд угаалгын өрөөнийхөө хаалганы шилийг хагалсан аж. Тэдний баг 3:1 харьцаатайгаар эсрэг багаа хожсон ба 3 гоолыг 3-ууланг нь Месси оруулсан гэнэ.

Барселона клубын төлөөлөгч Месситэй шууд гэрээ хийхийг хүссэн ба ойр хавиасаацэвэр цаас олж чадаагүй тэд ганц олдсон амны цаасан дээр гэрээгээ үзэглэжээ.

Месси өсвөр насандаа кока-кола ундаанд маш дуртай байжээ. Барселона клубын өсвөрийн академид 13 насандаа элсэн орж байх үедээ кока-колаг маш их хэмжээгээр уудаг байсан тул клубын удирдлагууд ойр орчимд байрлах хийжүүлсэн ундааны автоматуудыг бүгдийг нь авч хаяжээ.

Мессигийн Барселона клубтэй хийсэн анхны гэрээ амны цаасан алчуур дээр хийгдсэн гэдэг. Түүний ур чадварыг үнэлсэн Барселона клубын төлөөлөгч Месситэй шууд гэрээ хийхийг хүссэн ба ойр хавиасаацэвэр цаас олж чадаагүй тэд ганц олдсон амны цаасан дээр гэрээгээ үзэглэжээ.

МОХАММЕД САЛАХЫН ДАРУУ ЗАН

Египетийн шигшээ багийн тамирчин Мохаммед Салах өнөө цагийнхөлбөмбөгийн чадварлаг сайн тоглогчоор нэрлэгдээд байгаа ч тэрээр биеэ тоож, оддын өвчин туссангүй.

Өнгөрсөн жилийн аравдугаар сард Конгогийн шигшээ багийн хаалганд Мохаммед Салах 2 бөмбөг оруулснаар Египетийн шигшээ багхөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхээ авсан билээ. Ингэснээр Египетийн баг 1990 оноос хойш анх удаагаа ДАШТ-д оролцох эрхтэй болсон юм.

Энэхүү тоглолтын дараа тус улсын нэгэн чинээлэг бизнес эрхлэгчегипетчүүдийн олон жилийн турш хүсэн хүлээсэн хожлыг авчирсан Салахд талархсанаа илэрхийлэн тансаг байшин бэлэглэжээ. Харин Салах тус бэлэгнээс татгалзаж, оронд нь түүний төрсөн Нагриг тосгонд мөнгө хандивлахыг хүссэн байна.

НЕЙМАРЫН ХЭЦҮҮ БАГА НАС

Бразилийн шигшээ багийн тамирчин Неймар багадаа хөлбөмбөгчин биш “хүчирхэг рэйнжер” болохыг мөрөөддөг байжээ.

Сүүлийн үед түүнийг Пари Сен-Жермен багаас өөр багт урьд хожид байгаагүй их үнээр шилжих гэж буй талаар сонсогдох болсон билээ. Гэтэл хүүхэд байхдаа том болоод ийм их алдар нэр, хөрөнгө мөнгөтэй болно гэж Неймар төсөөлж ч байгаагүй биз.

Түүний хүүхэд нас ядуу зүдүү амьдралд өнгөрсөн ба аав нь хүүгээ одоо байгаа амьдралаа 0-ээс биш бүр -5-аас эхэлсэн хэмээн ярьж байжээ.

Түүний гэр бүлийнхэн өвөөгийнх нь гэрт амьдардаг байсан ба бүгд нэг гудсан дээр шахцалдан унтдаг байжээ. Цахилгаан байн байн тасардаг байсан учраас ихэнхдээ лаа асааж гэрэлтүүлдэг байсан аж.

Неймарын аавын дурссанаар тэрээр гэр бүлээ тэжээхийн тулд 3 ажил зэрэг хийдэг байсан ба тийм ч учраас хүүгийнхээ тоглолтуудыг үзэж амждаггүй байжээ.

ХҮҮХДИЙН ЗОХИОЛЧ АНТУАН ГРИЗМАНН

Гризманн өөрийн номдоо хэрхэн хөлбөмбөгчин болсон тухайгаа бичжээ

Францын шигшээ багийн довтлогч Антуан Гризманн хөлбөмбөг тоглоод зогсохгүй хүүхдийн ном хүртэл бичдэг аж. Өнгөрсөн оны аравдугаар сард Гризманны “Гоол!” нэртэй анхны хүүхдийн ном хэвлэгдэн гарчээ. Тус номонд тэрээр хэрхэн анх хөлбөмбөгийн тамирчин болсон талаараа бичсэн байна.

Тэрээр, “Мэргэжлийн тамирчин болох зам маань дардан байгаагүй. Олон чбэрхшээлийг давсан. Одоо би Мия нэртэй охины аав болсон. Хүүхдүүдтэй амьдрал болон спортын талаарх мэдлэгээсээ хуваалцмаар байна. Хүүхэд байхдаа би Бэкхэм, Зидан нарын тухай унших дуртай байсан. Тийм ч учраас “Гоол!” нэртэй цуврал номоо гаргахаар шийдсэн.” хэмээн ярьжээ.

ИВАН РАКИТИЧИЙН ХАЙРЫН ТҮҮХ

Бүх зүйл сайхнаар төгсөж, тэд гэрлэжээ

Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Иван Ракитичийн хувьд эхнэрээ анх болзоонд урих нь Аваргуудын лигт хожихоос илүү хэцүү байсан гэнэ. Түүний хэлж байгаагаар тэрээр эхнэрийнхээ араас маш удаан “гүйсэн” аж.

Ракитич Германы Шальке 04 багаас Испанийн Севилья багт шилжин ирээд хамгийн анх эхнэр Ракелийгээ олж харжээ. Испани хэлээр ярьж чаддаггүй байсан учраас таалагдсан бүсгүйгээ болзоонд ч урьж чадахгүй байсан гэнэ.

Испани хэл сурахын тулд тэрээр испани хэлний сурах бичиг авч, испани хэл дээр радио сонсон, телевизийн сувгуудыг нь тасралтгүй үздэг болжээ.

Испаниар ойр зуур ярьдаг болсон Ракитич таалагдсан бүсгүйгээ болзоонд урьтал татгалзсан хариу авчээ. Тэрээр Ракелийг20-30 удаа болзоонд урьсан боловч бүгдэд нь “Чи бол хөлбөмбөгчин. Дараа жил гэхэд чи өөр улсын багт шилжээд явчихаж ч магадгүй. Тийм учраас үгүй.” гэсэн хариу сонссон аж.

Ракелийг ингэж хэлсэнд Ракитич Севилья багтаа удаан хугацаагаар тоглох гэрээ хийсэн аж. Үүнээс 7 сарын дараа Ракитичийннайз Ракелийг хаана ямар зочид буудалдбуудаллаж байгааг мэдэж байгаагаа хэлжээ. Ракитич ч боломжийг ашиглахаар шийдэж,зочид буудлын зоогийн газарт Ракелийн захиалсан ширээний эсрэг талын ширээг захиалжээ.Тэд анх удаа хамтдаа өөд өөдөөсөө харан оройн хоол идсэн нь тэр аж. Энэ өдрөөс хойш хамтдаа байгаа ба 2 хөөрхөн охины эцэг эх болжээ.

Ракитичийн дурсаж байгаагаар эхнэрээ анх болзоонд урих нь амьдралд нь тохиолдож байсан хамгийн хэцүү даалгавар байсан гэнэ.

ГУДАМЖНЫ ЗУРААЧ ГАБРИЭЛЬ ЖЭЗУС

2014 онд Бразилд болсон ДАШТ-ий өмнө Жэзус хотоо будаж байгаа нь

Английн Манчестер Сити клубын довтлогч, Бразилийн шигшээ багийн тамирчин Габриэль Жэзусийн гудамжинд зураг зурж буй зураг цахим ертөнцөд тарсан билээ. Тэгвэл тэрхүү зургийг авахуулах үед тэрээр Бразилийн нэгэн клубт тоглодог байсан аж.

Габриэль Жэзус 2014 оны Хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбоотойгоор хотынхоо гудамжийг чимж, зураг зурж байсан аж. Тэрээр энэхүү зургаа өнгөрсөн жил твиттер хуудсандаа нийтэлж байсан билээ.

Габриэль болон түүний найзууд Дэлхийн аваргаас өмнө хотынхоо гудамжнуудыг чимэхийг хүссэн аж. Түүний энэхүү зургийг авах үед тэрээр Бразилийн өсвөрийнПалмерайс багт тоглож байсан ба нийт 22 тоглолтод оролцон 37 гоол хийсэн байжээ.

ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ЭЗЭН БОЛСОН КЕВИН ДЕ БРЁЙНЕ

Бельгийн шигшээ багийн тамирчин Кевин де Брёйне 11 настай байхдаа ээждээ өөрийнхөө амьдралын төлөвлөгөөг танилцуулжээ. Тэрээр, “Би эхлээд 2 жил латин хэл сураад, дараа нь хөлбөмбөгийн сургуульд орж, 18 нас хүрээд хөлбөмбөгийнхөө карьерт бүх анхаарлаа хандуулах болно.” хэмээн итгэлтэйгээр хэлжээ. Кевин ч хэлсэндээ хүрсэн юм.

Кевин де Брёйнегийн судсаар цус биш мөс гүйдэг ч гэлцдэг. Тэрээр ихэнхдээ үг дуу цөөтэй, тайван байдаг ба түүний хэлж байгаагаар тэр дийлэнх хугацаанд номхон дөлгөөн байдаг гэнэ.

The Guardian сонинд бичсэнээр Манчестер Сити клубын эмч нар түүний шүлсийгшинжлэхэд Кевин де Брёйне тоглолтын өмнөх өдөр маш тайван байдаг ба стрессийн түвшин нь 0 биш бүр хасах үзүүлэлттэй байдаг болохыг тогтоожээ.

Найз нар нь хүртэл түүнийг WhatsApp-д илүү дутуу юм бичдэггүй, маш товч бөгөөд тодорхой хариулт өгдөг, сэтгэл хөдлөл багатай хэмээн тодорхойлдог аж.

ГҮЙХ ДУРТАЙ САДИО МАНЕ

Сенегалын шигшээ багийн тамирчин Садио Мане цахилгаан гүйдэл мэт хурдалж чаддаг.
Тэрээр хаа ч явсан гүйж явдаг ба унадаг дугуй, машинаар зорчихын оронд гүйж явахыг илүүд үздэг аж.

Гүйхэд нь саад болох зүйлс авч явдаггүй бабэлтгэлдээ ирэхдээ гутал хувцсаа цүнхэнд хийж ирэхийн оронд гутлаа гартаа барин гүйсээр ирдэг гэнэ.

СЛАВОМИР ПЕШКОГИЙН 4 БӨӨР

Пешко 4 бөөртэй байснаа 2011 онд мэджээ

Польшийн шигшээ багийн тамирчин, Гданскийн Лехия клубын хагас хамгаалагч Славомир Пешко дөрвөн бөөртэй төржээ.

Түүний "запас" бөөрнүүдийг 2011 онд Германы Кёльн багт шилжих үед хийсэн эмнэлгийн үзлэгийн үеэр илрүүлсэн аж.

Ээж нь түүний энэ онцлогийн талаар мэддэггүй байсан ба хүү нь бусдыг бодвол илүү ойр ойрхон бие засдаг байсан хэмээн дурсжээ.

АЛЕКС ИВОБИГИЙН АВГА АХЫН ЗӨВЛӨГӨӨ

Алекс Ивоби авга ах Жэй Жэй Окочагийн зөвлөшөөг дагадаг

Алекс Ивобигийн авга ах Жэй Жэй Окоча нь Нигерийн хөлбөмбөгийн алдартай тамирчдын нэг юм.

Алекс анх найман настайдаа Арсенал клубд ирсэн ба түүнээс хойш тус клубын бүх насны ангилалд тоглож байжээ. Тэрээр Английн 16, 17-18 хүртэлх насны хөлбөмбөгчдийн шигшээ багт тоглож байсан ч Английн шигшээ баг цаашид Ивобиг багтаа үргэлжлүүлэн тоглуулах сонирхолгүй болохоо мэдэгджээ.

Тэрээр Английн шигшээ багт тоглохыг хүсч байсан ч авга ахынхаа зөвлөснөөр Нигерийн шигшээ багт оржээ. Тэрээр түүнийг гомдоосон англичуудаас хариугаа авч, Английн шигшээ багийн хаалганд гоол оруулах боломжоо алдаагүй юм.

Жэй Жэй Окоча ач дүүдээ зөвлөдөг хэвээр ба тэд долоо хоногт хоёр удаа утсаар ярьдаг гэнэ. Алекс Ивоби, “Авга ах надад ажил хэргээ яаж явуулах, өмч хөрөнгөө хэрхэн зарцуулах талаар зөвлөгөө өгдөг. Намайг юманд нухацтай хандахад тусалдаг, бас хөлбөмбөгийн карьераа дуусгасны дараа юу хийж болох талаар ярилцдаг” хэмээн ярьжээ.

АШКАН ДЕЖАГАГИЙН ХУВИЙН ШАЛТГААН

2007 онд тэрээр “хувийн шалтгаанаар” Израилийн шигшээ багийн эсрэг тоглолтонд оролцохоос татгалзсан

Ираны хөлбөмбөгийн тамирчин Ашкан Дежага багаасаа Берлинд амьдарсан ба түүнийг нэг ойтой байхад нь гэр бүл нь Берлинд нүүж ирсэн аж. Тэрээр Германы өсвөрийн шигшээ багт тоглож байжээ. 2007 онд тэрээр “хувийн шалтгаанаар” Израилийн шигшээ багийн эсрэг тоглолтонд оролцохоос татгалзсан юм.

Түүний энэхүү шийдвэр олны анхаарлыг татсан ба Германы улс төрчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг еврейчүүдийг ялгаварлан гадуурхах үзэлтэй хэмээн тодорхойлж, Германы шигшээ багаас гарахыг шаардаж байжээ.

Дежагагийн тайлбарласнаар тэрээр Иранд аж төрж байгаа хамаатан садангуудаа эрсдэлд оруулахаас айсан гэнэ. Учир нь Ираны эрх баригчид тамирчдаа израилчуудтай хамт нэг тэмцээнд оролцохыг хориглосон байсан аж.

21 нас хүртлээ Германы шигшээ багт тоглосноор Дежага Олон улсын хөлбөмбөгийн холбооны дүрэм ёсоор өөрийн орны шигшээд тоглох эрхгүй болсон аж. Харин 2009 оны долоодугаар сард ФИФА дүрмэндээ өөрчлөлт оруулснаар Ашкан Дежага 2012 оноос эхлэн Ираны шигшээ багтаа тоглож эхэлжээ.

ИЧИМХИЙ ХАМЕС РОДРИГЕС


13 настай Хамес Родригес маш ичимхий нэгэн байсан тул клубынх нь ихэнх нь түүний хоолойг нэг ч удаа сонсож байгаагүй аж. Сонссон нэг нь түүнийг ярихдаа гацдаг гэдгийг нь мэддэг байжээ.

Колумбийн шигшээ багийн тамирчин Хамес Родригесийн ичимхий зан түүний тоглолтонд нөлөөлж байсан тул клубынх нь удирдлагууд түүнд сэтгэл судлаач хүртэл олж өгч байсан аж. Аргентины Бэнфилд клубт тоглохоор Аргентинд нүүж ирснийхээ дараа Хамес хэл яриагаа сайжруулахын тулд чангаар унших дасгал хийж эхэлжээ.

ЖЭЙМИ ВАРДИ БОЛОН МЕГАН МАРКЛ

Английн доод лигээс Премьер лигийн Лестер Сити клубт тоглох хүртлээ өсөн дэвжиж чадсан Жэймс Вардигийн түүхээр уран сайхны кино бүтээхээр болсон гэдэг. Гэтэл хоёр жил өнгөрчихөөд байхад киноны сураг ч байхгүй байгаа нь юутай холбоотой вэ?

Учир нь гэвэл Жэймс Вардигийн эхнэр ТВ од Ребека Вардигийн дүрд тоглох ёстой байсан Меган Марклыг Ребекагийн дүрд тоглуулахаар батлаад удаагүй байхад Меган ханхүү Харритай дотносож, амьдралынх нь хэв маяг ч орвонгоороо өөрчлөгдөн, тэрээр энэ дүрээс татгалзахаас өөр аргагүй болсон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ