Саудын Арабын хөлбөмбөгчид сууж явсан онгоц шатжээ
Хөлбөмбөгчдийн сууж явсан онгоц Дон дахь Ростов руу нисэх замдаа агаарын орон зайд нэг хөдөлгүүр нь шатсан тухай Mirror мэдээлжээ. Саудын Арабын хөлбөмбөгчид тус хотод Уругвайн шигшээ багтай тоглохоор явж байж.
Онгоцонд шаталт явагдсан хэдий ч Дон дахь Ростов хотын нисэх буудалд амжилттай газардсан байна.
“Онгоцны хөдөлгүүрт гарсан техникийн саатлын уршгаар” хэн нэгэн гэмтээгүй хэмээн Саудын Арабын төлөөлөгчид мэдэгджээ.
Саудын Араб-Уругвайн шигшээ багийн тоглолт 20-ны өдөр буюу маргааш явагдана.
Дашрамд дурдахад, Хөлбөмбөгийн ДАШТ-ийн нээлтийн тоглолт дээр Саудын Арабын багийг Оросын хөлбөмбөгчид 5:0 харьцаагаар бут ниргэсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ