МУГЖ И.Одончимэг шилдэг жүжигчний шагнал хүртжээ
БНХАУ-ын Чиндао хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд олон улсын анхдугаар кино наадам зохион байгуулагдсан. Тус наадамд 12 орны 55 бүтээл зургаан номаницид нэр дэвшиж өрсөлджээ.
Энэхүү наадамд Монгол Улсаа төлөөлж “Солиот Эх” кино шилдэг эмэгтэй жүжигчний номинацид нэр дэвшин, шагнал авчээ. Ингэснээр МУГЖ И.Одончимэг олон улсын кино наадмаас анхны шилдэг эмэгтэй жүжигчин болжээ.
Манай улсаас тус наадамд “Цагаан хадаг”, “Солиот эх”, “Ээж”, “Чингисийн хүүхдүүд” гэсэн дөрвөн кино оролцсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ