Д.Трамп: Ким Жон Ун гайхалтай удирдагч
АНУ-БНАСАУ-ын удирдагчдын түүхэн уулзалт Сингапурт амжилттай явагдаж өндөрлөлөө.Уулзалтын төгсгөлд Д.Трамп, Ким Жoн Ун нар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп уулзалтын үр дүнгийн талаар дөнгөж саяхан хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэрээр “ Хоёр улсын харилцаа шинээр бүрэлдэн тогтож байна.Солонгосын хойгийг бүрэн цөмийн зэвсэггүй болгох тал дээр бид тохиролцож чадлаа. Умард Солонгосын зүгээснөхцөл байдлыг өөрчлөх гэж тун их хичээл зүтгэл гаргасныг хэлэх хэрэгтэй.Энэ ард түмнийг гэрэлт ирээдүй хүлээж байгаа.Бидний хамтарсан мэдэгдэл үнэхээр бүх асуудлыг хамарч чадсан бүрэн баримт бичиг болсон.Үйл явцыг цаашид өргөжүүлэх шинэ багийг би томилсон” гэлээ. Ким Жон Уны талаарх хувийн сэтгэгдлийг нь тодруулахад “Тэр гайхалтай удирдагч. 20 гаруйхан настай залуу хүний хувьд улс орны асуудлыг зохицуулахад амаргүй гэж боддог байсан.Энэ залуу ямар ч хүнтэй учраа олж чаддаг юм байна. Яригдсан асуудлуудыг тэр дор нь зөвшөөрч дэмжиж байлаа” гэв. Хэвлэлийн хурлын үеэр Д.Трамп мөн Солонгосын дайны үеэр сураггүй болсон 6000 гаруй цэргийнхээ шарилыг эргүүлэн авахаар Умардын удирдагчидтай тохиролцсоноо хэллээ.
Харин Өмнөд Солонгост байрлаж байгаа 32 мянган цэргийн албан хаагчаа гаргах тал дээр одоохондоо яарахгүй байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ