Бахытгүл 60сая төгрөгөөр амаа үдүүлэн алга болов уу?
УИХ-ын гишүүн Д.Мурат Бахытгүл хэмээх эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлэн дарамтлах мөн гар хүрсэн талаар нэг хэсэг шуугиад авсан. Бахытгүл энэ тухай холбогдох байгууллагад гомдол гаргасан ч эцэстээ Д.Муратаас мөнгө аван ор сураггүй алга болсон бололтой. Эх сурвалжуудын дурдаж буйгаар Бахытгүл 60 сая орчим төгрөг Муратаас авсан гэгдэж буй бөгөөд түүний өмгөөлөгч энэ тухай "Би өөрийнхөө үйлчлүүлэгчийг оргосон энэ тэр гэж ярих нь тохиромжгүй зүйл, оргож барьсан зүйл бол байхгүй. Холбогдож чадахгүй байгаа нь бол үнэн. Муратын зүгээс хохирогчийг янз бүрээр дарамтлах, утсаар ярих, өөрийн чинь гэмт үйлдлийг шалгуулна гэдэг ч юм уу янз бүрийн мессеж бичих, хохирлыг чинь нөхөн барагдуулъя, эсвэл уулзаад учраа олъё гэдэг хүсэлтүүд тавьж байсан. Яг эвлэрсний тухайд би мэдэхгүй байна. Ер нь бол мөнгөө авах нь авсан, гэхдээ дутуу байгаа" хэмээжээ. Үүнээс үзэхэд Бахытгүл мөнгөө аван ор сураггүй алга болсон байгаа бөгөөд хэрэв энэ хэвээр удвал хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч Мурат болон Бахытгүл нар тохиролцон үлдэж тэдний оронд гэм зэмгүй сэтгүүлч хохирон үлдэхээр болоод буй ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ