Рианна Арабын тэрбумтаны зүрхийг шархлуулжээ
Барбадосын үзэсгэлэнт бүсгүй Саудын Арабын Хассан Жамилийн зүрхийг шархлуулжээ.
Жил гаруйхны өмнө дэлхийн шоу-бизнесийн од Рианна Саудын Арабын тэрбумтан залуу Хассан Жамильтай учир ургуулж явсан билээ. Тэр ч байтугай дуучин бүсгүй Арабын сайхан залуутай сүй тавьсан гэж ярьцгааж байсан юм.
Рианна төрөлх Барбадостоо очсон нь ийм цуу яриа тарах шалтгаан болсон байна. Юу гэвэл, тэрээр асар том бриллиантан шигтээ бүхий бөгж зүүсэн явжээ. Ийнхүү түүнийг хуримаа хийх нь хэмээн олон нийт үзсэн байна. Гэвч 30 настай хөнгөмсөг бүсгүй сүй тавихаас бултсан байна.
Бүсгүйн нэг найзын хэлснийг иш татан Mtonews.com порталд бичсэнээр, “тэр Хассанаас уйджээ”.“Тэр түүнээс залхсан. Рианна түүний зүрхийг шархлуулсан нь мэдээж. Тэр ер нь л ингэдэг хүн. Тэгээд эрчүүдээс байнга уйддаг” гэж хэлсэн байна.
Харин Рианнагийн хуучин найз залуу нь Саудын Арабын хамгийн чинээлэг хүмүүсийн нэг.Хассан “Saudi Toyota” компанийн ерөнхийлөгч Абдул Латиф Жамилийн орлогч гэнэ. “Форбс” сэтгүүлд бичсэнээр, түүний гэр бүл 1,5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ажээ.
Чөлөөт санаа бодолтой шейх хайртай бүсгүйгээ олны дунд ил задгай хувцас өмсөж, дуртай ажлаа хийхийгхориглодоггүй байжээ.Гэвч тэрээр одын чөлөөт байдлыг ямар нэг байдлаар хязгаарлахыг оролдож,энэ нь тэднийг хоёр тийш болох шалтгаан болсон байж мэднэ.
Дашрамд дурдахад, Рианна ч бас тун чинээлэг бүсгүй. 2017 онд “Форбс” сэтгүүл манай гарагийн хамгийн их орлоготой дуучдыг шалгаруулсан жагсаалтад Рианна долоод бичигдсэн байдаг. Өнгөрсөн нэг жилд гэхэд л тэрээр 36 сая ам.долларын орлого олжээ.
Арабын тэрбумтан залуу тухайн үедээ супермодель Наоми Кэмпбеллтэй уулзаж учирдаг байсан гэлцдэг.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ