П.Анужин, Г.Ариунбаатар нар “Авьяаслаг монголчууд"-ыг шүүхээр болжээ
“Монгол НD” телевиз “Авьяаслаг монголчууд-2018” шоуг гурав дахь жилдээ зохион байгуулж буй. Ийнхүү тус шоуны бүртгэл энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сард үзэгчдийн хүртээл болох аж.
Тэгвэл энэ удаагийн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ. Тухайлбал, реппер Рокит бэй, хөтлөгч П.Анужин, МУГЖ Г.Ариунбаатар, жүжигчин Г.Ундармаа нар уг тэмцээнийг шүүхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ