Ц.Энгүүн шагналын машинаа гардан авлаа
Дэлхийн 60 гаруй оронд амжилттай зохиогдсон телевизийн алдартай “The Voice” шоу нэвтрүүлэг “Монгол ТВ” телевизийн албан ёсны эрхтэйгээр 2018 оны нэгдүгээр сарын 21-ний өдөрөөс эхлэн үзэгчдэд хүрч эхэлсэн билээ.
Баяр гуниг хосолсон сэтгэл хөдөлгөм тоглолтууд таван сарын турш үргэлжилсэний эцэст 2018 оны тавдугаар сарын 27-ны өдөр үндэсний дуу хоолой, шилдэгийн шилдэг ялагчаар Д.Уламбаяр шүүгчийн багийн шилдэг оролцогч Ц.Энгүүн үзэгчдийн саналаар тодорсон юм.
Ц.Энгүүн нь Монгол Улсын Консерваторын хийл хөгжмийн ангид суралцдаг, өдгөө 17 настай урлагийн гараагаа дөнгөж эхлүүлж буй авьяаслаг охин юм.
Гал гарсан хүчтэй өрсөлдөөн дундаас цорын ганц ялагч болсон тэрээр шоуны эхний шатанд “Runnin” дуугаар авьяас чадвараа харуулж дөрвөн шүүгчээс өөрийн дасгалжуулагчийг сонгох алтан боломжийн эзэн болсон билээ. Түүний энэ үзүүлбэр Монголын үзэгчдийг гайхашруулаад зогсохгүй “The Voice of global” буюу дэлхийн хэмжээний шилдэг оролцогчдийн үзүүлбэрүүд дунд багтаж чадсан нь түүнийг эхний шатнаасаа л ялагч болох магадлалтай оролцогчдийн тоонд оруулж чадсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ