Ц.Энгүүн 13 жил "чимээгүй" хөдөлмөрлөснийг батлах 10 баримт

  1. Энгүүний аав Цэрэндаш нь Ушүгийн олон улсын хэмжээний мастер. Мөн спортын аеробэкээр чамгүй амжилт гаргасан спортод элэгтэй, бүжигт хоббитой хүн юм. Аавынх нь тууштай зан түүнд өвлөгдсөн бололтой.
  2. Ц.Энгүүн цэцэрлэгт явж байгаагүй. Түүний эцэг эх охинынхоо хөгжмийн боловсролд багаас нь онцгой анхаарч ирсэн бөгөөд сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээс илүү гэрт нь давтуулахыг илүүд үзэж өдөржингөө сонгодог хөгжим сонсгодог байжээ
  3. Түүнийг хийлгүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Хөгжим шигээ уянгалаг хоолойтой гэж олонд сайшаагдаад байгаа. Тэгвэл авьяаслаг охин маань төгөлдөр хуур ч бас муугүй тоглодог. Дараа дараагийн уран бүтээлдээ энэхүү чадвараа харуулах биз.

  4. Түүнийг нуугдсан эрдэнэ гэхээс өөр юу гэхэв.Сүүлийн дөрвөн жил бараг дуулаагүй тэрээр дуучин болох мөрөөдлөө орхиод хөгжимчнийхөө карьерыг хөөхөөр эргэлт буцалтгүй шийдсэн мэт байсан ч гэнэт The Voiceшоунд зориглон орсон.
  5. "Чи над шиг дурлаж чадах уу" дуугаа дуулахын тулд Ука шүүгчээс багагүй зөрж бүх зүйлийг өөрийн хүссэнээрээ найруулан дуулсан гэдэг.Харин Ука шүүгч өөрийнх нь дуу болох "Маргаашийн нар луу хамт аялах уу" дууг дуулуулахаар төлөвлөөд байжээ.
  6. Тэр бүжиглэдэг. Сургуулийнхаа гоцлол, хамтлаг бүжгийн төрөлд оролцон түрүүлсэн удаатай.
  7. Монгол Улсын консерваторын хийл хөгжмийн ангид суралцдаг тэрээр The Voice тэмцээнд оролцохын тулд жилийн чөлөө авсан.
  8. Тэрээр чөлөөт цагаараа зураг дарах сонирхолтой.
  9. ДБЭТ тайзнаа оркестрт гоцлон тоглодог

  10. Өдгөө 17 настай тэрээр дөрвөн настайгаасаа хойш чимээгүйгээр тууштай хөдөлмөрлөжээ. Түүний авьяасыг ард түмэн үнэлж,саналаа тасралтгүй өгсөөр тэмцээний ялагч болсон. Дэлхий хэмжээний шоунд амжилттай оролцсон түүний шүтэн бишрэгчид монголчуудаар хязгаарлагдахгүй болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ