Сувилагч Ж.Уранчимэгийн эмчилгээний зардлыг 50 хувь хөнгөлүүлэхээр боллоо

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо эмнэлгийн ажилчдын ажил хаялт, суултын үеэр олон нийтэд зарласан билээ. Тэгвэл хавдрын хими эмчилгээнд цөөнгүй удаа хамрагдаж, гурван охиныхоо төлөө амьдралын хором мөч бүрт хүнд өвчнөө даван туулахын төлөө тэмцэж яваа сувилагч бүсгүйд туслах хандивын тоглолтыг Эрүүл мэндийн яамнаас санаачилан Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын эрүүл мэндийн ажилтын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран өнөөдөр Улаанбаатар паласын концертын их танхимд зохион байгууллаа. Урлаг соёлын нэртэй одуудаас гадна эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилчид дэмжин үзэхээр цугласан юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Ж.Уранчимэг сувилагчийн эмчлүүлэхгэж буй Энэтхэг улсын Фортис эмнэлэг рүү эмчилгээний зардлаас тодорхой хувь хөнгөлж, тулахыгхүссэн захидал бичсэн. Үүний хариуд өнөөдөр тус группээс Ж.Уранчимэг сувилагчийн эмчилгээний зардлаас 50 хувь хөнгөлөхөөр болсон таатай мэдээллийг ирүүллээ. Хандивын тоглолтын үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар дээрхи сайхан мэдээг танилцуулж, эрхийн бичгийг гардуулж өгсөн юм. Мөн Эрүүл мэндийн яамны гадаад эмчилгээний комисс хуралдаж, эрүүл мэндийн сайдын тушаалаарэмчилгээний зардалд зориулж5 сая 400 мянган төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр болсон төдийгүйэрүүл мэндийн яамны харъяа байгууллагын бүх ажилчид хандивын тоглолтын билетийг худалдан авч, сэтгэл зүрхээрээ дэмжлээ.

Ж.Уранчимэг нь хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасагт 14 жил сувилагчаар ажиллаж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдар оноштой гэгдсэн ганц сувилагч ажээ. Иймд эрүүл мэндийн яамнаас санаачилан Энэтхэг улсад цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд зориулан “Сувилагчийн үнэний өчил” хандивын тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Тоглолтын билет 100 хувь борлогдсон бөгөөд тоглолтын орлого 50 гаруй сая төгрөг болжээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ