Ж.Аринжаргал: Д.Болд шүүгчийн зохиож өгсөн дууг дуулж чадаагүйдээ их харамсаж байна


“The Voice of Mongolia” шоуны финалын шалгаруулалт /2018.05.27/өчигдөр болж ялагчаа тодрууллаа. Финалын шалгаруулалтад А.Болормаа, Б.Өсөхбаяр, Ж.Ариунжаргал, Ц.Энгүүн нар өрсөлдсөнөөс Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гочлол дуучин, А.Болормаа, Хөгжим бүжгийн сургуулийн сурагч Ц.Энгүүн нар тунаж үлдсэн юм.

Үзэгчид ялагчийн төлөөх өрсөлдөөнд Б. Өсөхбаяр, Ж.Ариунжаргал хоёрын аль нэг нь ялагчаар тодрох байх гэж таамаглаж байсан юм. Гэвч шилдэг хоёрт багталгүйхасагдсан юм.

Шилдэг хоёрт багтсан оролцогч нь тухайн шүүгчийнхээ зохиож өгсөн дууг дуулах эрхтэй байсан бөгөөд Ж.Ариунжаргал Д.Болд шүүгчийн зохиож өгсөн дууг дуулж чадаагүйдээ харамсжээ.


Энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Намайг дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Сая тайзан дээр эмоциосоо болоод ерөөсөө үг хэлж чадсангүй. Дуулсныхаа дараа фэйсбүүк, инстаграм хуудсаа шалгасан, олон хүмүүс намайг магтаж амжилт хүссэн байна. Бүх хүмүүстээ маш их баярлалаа. Би энэ хүртэл явсандаа харамсахгүй ч нэг л зүйлд харамсаж байна. Тэр нь юу вэ гэхээр сүүлийн шатанд сонгогдсон хоёр хүн нь шүүгчийнхээ зохиож өгсөн дууг дуулах эрхтэй байсан. Миний дуулах байсан дуу Д.Болд ахын зохиож өгсөн үнэхээр гоёмсог, хэний ч санаанд оромгүй маш гоё дуу байсан. Би түүнийг дуулахыг үнэхээр их хүссэн. Гэхдээ мэдээж юм санаснаар болдоггүй, би та бүхэнд тэр дуугаа хүргээгүй дээ л хамгийн их харамсаж байна” хэмээн ярьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ