“Буян”-гийн Б.Жаргалсайхан:Од болох мөрөөдлөөр баруун руу Батчулуун, эмошины охид яваад ирсэн
“Буян”-гийн Б.Жаргалсайхан шоуны талаар бичсэн пост нь нэлээд хүчээ авч байна. Тэрбээр “Усан шоунууд залуусын замыг алдуулж байна. “Авьяаслаг Монголчууд”, “ХХ зууны дуунууд”, “My voice”, "Яг түүн шиг", “Оддын академи”, “ТВ караоке” гэх мэт нэвтрүүлгүүд “одыг” үйлдвэрлэж байна. ТВ-5-ын “Алтан шар зам” ТВ-9 телевизийн шоунаас одод төрсөн гэх болов. Бүр сүүлдээ “Малчин” телевизийн “Уяачид дуулж байна” нэвтрүүлгийн од гарч ирэх болов. Малчин залуус адуугаа эдлэж явахын оронд дуучин болохоор гүйлдэж явна.
Хүүхдийн нэвтрүүлгээс эхэлсэн нөхөр Балхжавын дуугаар дамжаад Авьяаслаг монголчууд ороод Ахмадууд “Дуулах өдөр”-өөр дуусах болов уу. Дууны тэмцээнд 10-20 мянган залуус бүртгүүлж Лхагвасүрэн, Цогоо, Ариунаа цаашлаад Женипир Лопес, Майкл Жаксон болохыг хүсдэг. Ийм мөрөөдлөөр баруун руу Батчулуун, эмошины охид яваад ирсэн. Яг үнэндээ Ариунаа шиг дуулдаг дуучид дэлхийд хэдэн арван саяараа бий. Энэ олон шоуг харахад ихэнх залуус нь англи хэлний тааруухан мэдлэгтэй, солгой хоолойтой, сонсголгүй нөхдүүд оролцоно. Цагаан сарын хэсээчин шиг шоу хэсээд давхих юм. Шулуухан хэлэхэд энэ олон хүүхдээс 2-3 хүүхэд од болвол их юм. Манайх зах зээл тийм олон од багтаах багтаамжгүй” гэж бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ