Түүхэн уулзалтад зориулан гаргасан зоосны үнэ хямдарчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай хийх уулзалтаа цуцлахаас өмнө Цагаан ордон уг түүхэн уулзалтад зориулан дурсгалын зоосыг худалдаанд гаргасан билээ.

Зоосны нүүрэнд ТРАМП-КИМ нарын хөрөг харин ард нь хоёр улсын төрийн далбааг шигтгэжээ.

Цагаан ордны албан ёсны бэлэг дурсгалын дэлгүүрээр уг зоосыг анх 24.95 ам.доллароор борлуулж эхэлсэн билээ. Трампын дээрх шийдвэрийн дараахан албаныхан зоосныхоо үнийг 5 доллароор хямдруулж, 19.95 ам.доллароор борлуулах болжээ.

Түүхэн уулзалтад зориулан нийт 250 ширхэг зоосыг худалдаанд гаргасан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ