Д.Трамп Ким Жон Уныг “М.Каддафи яалаа” заналхийлжээ
БНАСАУ-ын төрийн мэдээллийн агентлаг ирэх сарын 12-нд төлөвлөгдлөөд байгаа АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалт эрсдэлтэй байдалд ороод байгаа талаар мэдээлжээ. Уг мэдээлэлд уулзалт болох эсэх нь гагцхүү Вашингтоноос шалтгаалах болчихоод байгаа талаар дурдсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 18-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ “хэрвээ Ким Жон Ун бидэнтэй тохиролцож чадахгүй бол Ливийн удирдагч Муаммар Каддафийн хувь заяаг давтаж магадгүй” гэсэн санааг илэрхийлсэн юм. Тэрээр “М.Каддафийд тохиолдсон явдал бол шийтгэл байсан. Тохиролцоонд хүрч чадахгүй бол Ким Жон Уны хувь заяа ч ийм зохиолоор явахыг үгүйсгэхгүй. Харин тохиролцож чадах юм бол Ким маш жаргалтай болох болно” хэмээн хэлсэн юм.
Үүний дараа дэд Ерөнхийлөгч Майк Пенс энэ сарын 22-нд мэдэгдэл хийхдээ “Ким Жон Ун Д.Трампаар тоглож болно гэж бодсон нь том алдаа” гэж мэдэгдсэн. Үүнээс үзвэл Д.Трамп Хойд Солонгосын асуудлыг ганцхан уулзалтаар нэгмөр шийдэх бодолтой байгаа гэж харагдаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ