Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ
Саяхан ОХУ-д болсон цэргийн хуралд Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын дэд даргын алба хашиж байсан, бригадын генерал, хоёр удаагийн УИХ-ын гишүүн асан Х.Жекей Казахстан улсыг төлөөлөн оролцсон байна. Борхүү хэмээх тагнуулын нууц нэртэй байсан тэрээр Монгол Улсын нууцтай хэтэрхий гүн танилцсан, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын алба хашиж явсан нэгэн юм.
Х.Жекей Монгол Улсын харьяатаас гарах хүсэлтээ гаргасны дагуу өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бригадын генерал цолыг нь хураах зарлиг гаргасан билээ.
Тухайн үед, улсын нууцтай холбоотой том алба хашиж байсан хүн яагаад харьяатаа солих болсон шалтгааны талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас “Харьяатаас гарах эсэх нь хувь хүний л асуудал. Аль улсын харьяат болох гэж байгааг мэдэхгүй” гэж мэдээлж байв.
Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд Х.Жекейг “Монгол Улсын харьяатаас гарч, Казахстаны тагнуул болох гэж байна” гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байсан юм. Тэрээр 2000, 2008 онуудад Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдож байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ