Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсан

 Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсан

Финлянд улсын Ванта хотод пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ болж, Монголын баг тамирчид алт, хүрэл медалийн тавцанд гарлаа. Энэ тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны таван тамирчин өрсөлдөхөд насанд хүрэгчдийн 105 кг-ын жинд “Рио-2016” паралипийн наадмын хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 237.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, дэлхийн аварга болов.

Э.Содномпилжээ тус амжилтаараа дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн бөгөөд дараачийн захиалгаа 242.5 кг болгон даалгавраа амжилттай гүйцэтгэснээр дэлхийн рекордыг нэг дор хоёронтоо шинэчилсэн юм. Түүнтэй ярилцлаа.

-Дэлхийн аварга болсонд баяр хүргэе!

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа түрүүлж алтан медаль авсандаа баяртай байна. ДАШТ-нд дэлхийн рекордыгшинэчлээд ирлээ, сайхан байна. Гэхдээ тэд намайг алтан медаль авна гэж бодоогүй байсан. Учир нь медалийн тавцан дээр төрийн дууллаа эгшиглэхийг хүлээн удсан. Монгол Улсын төрийн дууллыг бэлдээгүй байсан болохоор төрийн дууллыг маань үгтэй нь хайгаад татсан нь гацаад байсан болохоор гар утаснаасаа явуулсан. Ямартаа ч улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэн өөрөө дагаж дуулах тэр мэдрэмж бол үнэхээр сайхан байлаа.

-Та дэлхийн аварга болохын сацуу дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн тань онцлох үйл явдал байлаа?

-Тийм шүү.Бэлтгэл сургуулилтаа байнга тасралтгүй хийсний үр шим юм. Талийгаач багшийнхаа/ОУХМ Ш.Энхсайхан/ зааж сургасны ачаар өнөөдөр өдий зэрэгт хүрлээ. Мэдээж энэ амжилтанд маань надад тусалж дэмжсэн бүх хүмүүсийн оролцоо байсан. Тэдэндээ баярлалаа гэж хэлье. Дээрээс нь манай Биеийн тамир спортын газрын удирдлагууд, үндэсний шигшээбагийн хамт олондоо баярлалаа.

-Саяхан монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг тамирчид дэлхийн аварга, Азийн аваргад дуулиан тарьж тэр дуулиан намжаагүй байхад та дэлхийнаварга боллоо. Таны хувьд он гараадДэлхийн цомд аваргалсан. Жингийн хувьд яагаад огцом нэмэв?

- Талийгаач багш маань 2014 оны “Рио”-гийн олимпийн дараа намайг 105-107 кг-д жингээ барь гэсэн. Жин дагаад хүч нэмэгдэнэ чиний хувьд боломж нэмэгдэнэ гэж багш маань хэлсэн. Талийгаач багшийнхаа хэлснээр бэлтгэлсургуулилтаа хийгээд жингээ нэмээд явсан. Оны эхэнд пара төрөлд ороод сая ДАШТ-д энгийн буюу эрүүл хүмүүсийнхээ төрөлд ороод дэлхийн аваргаболоод ирлээ.

 Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсан

-Үндэсний шигшээ багтпауэрлифтингийн хувьд та байгаа. Харин дасгалжуулагчгүй байгаа юу?

-Дасгалжуулагчийн хувьд манай холбооны ерөнхий нарийн бичгийн дарга шигшээ багийн дасгалжуулагч хийх боломжгүй гэдэг утгаараа жаахан асуудалтай байгаа. Гэхдээ бэлтгэл сургуулилтаа шигшээ багийнхатай хамтдаа хийгээд явж байгаа.

-Монголчууд олимпоос хардаг жүдо, буудлага, бокс гээд топ дөрвөн төрөл байдаг. Та бол монголын олимпийн төрлийг тав болгосон хүн. Пауэрлифтинг бол олимпд багтсан шинэ төрөл. Риогийн олимпийн амжилтынхаа талаар эргэн дурсахгүй юу?

-2014 оны Дубайд болсон ДАШТ-нд эхний найман байрт орсон тамирчдад” Рио”-гийн олимпийн эрх өгнө гэсэн. Тухайн үед би долдугаар байрт орж “Рио”-гийн олимпийн эрхийг авсан. Мөн тэр жилдээ Инчоны Азийн наадмаас хүрэл медаль авсан. Эргэн дурсахад гоё шүү. Талийгаач багштайгаа тэмцээн уралдаанд оролцон тэр хүний заасан бүхнээр амжилт гаргасан. Одоо ч багшийнхаа заасан, хэлж өгснөөр л бэлтгэл сургуулилтаа хийн өнөөдрийн спортын амжилтуудаа гаргаж явна.

-“Рио”-той харьцуулахад ДАШТ хүрэх замын өөрчлөлт юу байв. Та олимпт 88 кг-д хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаад 105 кг-д хүч үзлээ. Бараг 20-иод кг-ын зөрүү мөн дасгалжуулагч солигдсон гээд өөрчлөлтүүд хэр анзаарагдаж байв?

-Би “Рио”-гийн олимпт 88 кг жинд өрсөлдөн хүрэл медаль авсан. Тухайн үед бол 88 кг жинд байхаас өөр аргагүй байсан. Миний жин дээшээ явах гээд байсан учраас жингээ барин хасч байлаа. Одоо бол жин өгссөн учраас хүчний хувьд ч харьцангуй илүү байгаа.

 Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсан

-Та бол “Рио”-гийн баатар, дэлхийн аварга, дэлхийн цомын эзэн. Мөн энэ бүхний цаана та олон амжилтуудын эзэн. Азийн дээд амжилтыг та хэзээнээс эзэмшиж байгаа билээ?

-2017 оын арванхоёрдугаар сард пара пауэрлифтингийн ДАШТ Мексикт болсон. Тэр тэмцээн дээр -107 кг-ын жинд оролцон 235 кг-аар Азийн рекордыг эзэмших болсон. Тэр үед алтан медаль авах боломж байсан ч нутгийн тамирчин нэлээд будлиан хийж байр хасуулсан. Одоо бол ДАШТ-ний алт, мөнгөн медаль, паралмпийн хүрэл медальтай.

Токиогийн олимпт хичээж оролцон сая гаргасан амжилтуудаа бататгаж хийж авахыг бодож байна.Би чинь энгийн буюу эрүүл төрөлдөө дэлхийн рекордыг эзэмшдэг. Одоо пара төрөлдөө дэлхийн рекордыг эзэмших бодолтой бэлтгэл сургуулилтаа хийж байна.

 Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсан

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрүүл төрөлдөө аварга болно гэдэг бол дэлхийн пауэрлифтингийн ертөнцөд томоохон дуулиан шуугиан болж байгаа. Тэр ч утгаараа өөрөөс тань илүү хүч гаргасан өрсөлдөөн байв уу?

-Пара пауэрлифтингийн төрөлд шахалтын вандан нь хэвтдэг бол эрүүл төрөлд бол хөл тавьдаг. Сая ДАШТ дээр миний баруун хөл хиймэл болохоор хөл гүйцэд тавигдахгүй байсан. Тэгэхэд тавхайгаа гүйцэд тавь гэдэг шаардлага тавин хөл засчихаар тодорхой хэмжээнд нөлөөлнө шүү дээ. Гэхдээ бэлтгэл сургуулилт маш сайн байсан болохоор энэ бүхнийг анзаарч тоогоогүй ээ. Шахалтдаа хийх ёстой гэсэн зүйлээ хийсэндээ баяртай байгаа. Финляндын нутгийн дэвжээ их сайхан ивээлээ. Зохион байгуулалт өндөр, шүүгчид нь ч гэсэн ямар нэгэн будлиангүй шударга шүүлээ.

-ОУХМ Ш.Энхсайхан багш тань таны амжилтад чухал нөлөө үзүүлсэн хүн. Багшийгаа талаар эргэн дурсвал?

-Миний багш Болгарын Биеийн тамирын академийг Хүндийн өргөлтийн багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Болгар “школьтой”. Багш маань олон шавьтай ч тэр дундаас хамгийн сүүлд “Чи л миний шавь нараас хамгийн сайн нь” гэж хэлдэг байсан. Багшийнхаа зааж сургаснаар энэхүү хэвтээ шахалтын сургууль, системийг бараг л монгол ухаан болгоод явж байна. Өнөөдөр дэлхийн түвшинд гараад бэлтгэл хийхэд бусад өрсөлдөгч нараасаа илүү л алхаж явна. Би шавьтай. Сая шавь маань анх удаа ДАШТ-нд оролцон 200 кг шахан тавдугаар байрт орлоо. Багшийнхаа зааж өгсөн эрдмийг шавьдаа өвлүүлээд явж байна. Шавь маань медаль авах боломж байсан ч анх удаа олон улсын тэмцээн тэр дундаа ДАШТ-д оролцож үзэж байгаа болохоор тодорхой хэмжээний сандрал байсан.

 Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсан

-Таны багш “Э.Содномпилжээ дэлхийн аварга болно би харна” гэж л ярьдаг байсан. Харсан бол сайхан байх байсан болов уу?

-Тэр хүн өөрийн биеэрээ хараагүй ч гэсэн энэ бүхнийг мэдэж байсан. Дээд тэнгэрээс намайг одоо ч гэсэн хараад байж байгаа.

-Багш тань тэнгэрт халиад жил гаран болж байна. Та бэлтгэл сургуулилтаа багшийнхаа төлөвлөгөөрөө явж байгаа юу, Д.Баттулга багш яаж бэлтгэж байна?

-Аваад гарч байгаа хүн нь өөрчлөгдсөн боловч сургалтын систем бол өөрчлөгдөөгүй талийгаач багшийнхаараа л явж байгаа. Энэ сургалтын систем юманд хүргэнэ гэдгийг багш маань хэлж зааж өгсөн. Одоогийн дасгалжуулагч Д.Баттулгад сайн хэлж ойлгуулсан. Дэлхийн рекордыг хоёр удаа хийсэн гэхээр энэ сургалтын систем зөв явж байгааг харуулж байгаа.

-Саяхан сошиалаар таныг сумын төвд дэлхийн рекордыг эвдлээ гэдэг мэдээ явсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-IP пауэрлифтингийн классик төрөлд 235 кг гээд тогтоосон байгаа. Тэрэнд хүрсэн тамирчин ерөөсөө байхгүй байсан. Замын-Үүдэд Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн болоход би дэлхийн рекордыг л эвдсэн. Энэ бол улсынхаа хувьд улсын рекорд болоод явна. Үүнийг би дэлхийн аварга дээр үзүүлэх ёстой.

-Тэр рекорд дэлхийн рекордод тооцогдохгүй гэсэн үг үү?

-Тооцогдохгүй. Гэхдээ Монгол Улсын рекорд бол дэлхийн пауэрлифтингийн холбооноос шинэчилж тогтоосон 235 кг рекордоос илүүг би өргөлөө гэсэн үг.

 Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсан

 Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ