Малайзийн “Boeing” онгоцыг санаатайгаар сүйрүүлсэн гэж шинжээчид үзлээ

“Malaysia Airlines” компанийн “Boeing 777-200” онгоц MH370 тоот нислэг хийж яваад сураггүй болсон. Энэ хэргийг санаатайгаар үйлдсэн байж болох талтайг “9News” мэдээлжээ.

Нисгэгч бөгөөд сургагч Саймон Харди нэгэн таамаглал дэвшүүлснээр, багийн ахмад Захария Ахмад Шах энэ хэргийг санаатайгаар үйлдсэн байж болох талтай гэнэ. Тэрээр санаатайгаар холбоо тасалсан байсан ба диспетчерүүдийг төөрөгдүүлэхийн тулд Малайз ба Тайландын хилийн дагуу нисч байсан гэж Харди дүгнэжээ.

Онгоц сүйрэхийн өмнө нисгэгч өөрийн төрөлх хотынхоо дээгүүр нисээд дараань далай руу нисчээ. Шах онгоцны шатахуун дуустал далай дээгүүр нисээд онгоцыгсүйрүүлсэн гэж шинжээч мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ