Хятадын гүнж

Хятад улсын удирдагч Си Жинпиний одоогийн эхнэр Пэн Лиюуан нь Си Жинпиний хоёр дахь гэрлэлт бөгөөд тэд дундаасаа ганц хүүхэдтэй. Түүний нэрийг Си Минзе гэдэг байна. Хэдий түүний талаархи мэдээлэл цахим орчинд хомс боловч дараах мэдээллүүд нэгэнт ил болжээ.

#3498db;">Бүтэн нэр: Си Минзе

#3498db;">Иргэншил: Хятад

#3498db;">Төрсөн он сар өдөр: 1992 оны зургаадугаар сарын 27

#3498db;">Өндөр: 1,78 метр

#3498db;">Төрсөн газар: Фуниан, Сичуан

Си Жинпин 2012 онд БНХАУ-ын 7 дахь удирдагч болсон цагаас хойш анх удаа Хятадын цагаан сарын баярын үеэр Си Минзе эцэг эхийн хамтаар олон нийтийн өмнө гарснаар ард түмний хараанд өртжээ. Удалгүй “Си Жинпиний охин Харвардад нууцаар сурч байна” гэх гарчигтай мэдээ Америкийн хэвлэлд гарснаас хойш олон улсын хэвлэл мэдээллүүд түүнийг “Хятадын гүнж” хэмээн цоллох болсон байна. Хятадад хамгийн түгээмэл хэрэглэгддэг нийгмийн сүлжээ болох Вейбод энэ талаархи мэдээлэл тухайн үедээ маш их хандалтыг авсан боловч энэ сенсаци Хятадын засгийн газрын зүгээс Вейбо сайтад хязгаарлалт хийх хүртэл үргэлжилжээ.

Си Минзегийн бага нас энгийн сурагч охины амьдралаас ялгаагүй өнгөрсөн. Ахлах ангидаа франц хэл үзэж, оюутны амьдралаар Зейжаний их сургуурльд нэг жилийн хугацаатай суралцсан тэрээр 2010 оноос Харвардадсэтгэл судлал болон англи хэлний чиглэлээр сурч эхэлжээ. Олны анхаарлаас зугтахын тулд хуурамч нэрээр Харвардад суралцдаг байсан Си Минзе өсвөр наснаасаа гамшигт нэрвэгдсэн хүмүүст зориулж хандивын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог нэгэн байсан байна.

Дэлхийн хэвлэлүүд түүнийг онилох болсон цагаас хойш олон хүн яаж жилд 13,000 долларын цалинтай Си Жинпинь охиноо Америкт, тэр дундаа Харвардад сургадаг талаар шүүмжлэлүүд хөвөрч эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Си Жинпинийг нийт ард иргэддээ барууны соёл иргэншил, тэр дундаа баруунд боловсрол олж авах явдлыг буруушаасан үзэл сурталтайхүн атлаа өөрийн охиноо Харвардад сургасан явдал нь түүний талаар“хоёр нүүртэй нэгэн” зэрэг сөрөг ойлголт үүсэхэд нөлөөлжээ.

Америкийн хэвлэлд гарсан мэдээгээр бол Харвардын оюутнууд дунд түүнийг хэн болохыг мэдэх хүн байхгүй, учир нь тэрээр арав хүрэхгүй цөөн тооны хүмүүстэй л танил байж, хичээл номоос өөр зүйл хийхэд цаг зарцуулдаггүй тул бусдын анхаарлыг төдийлөн татахаад байхааргүй энгийн оюутан охин гэжээ. Харвард дахь түүний дотуур байр 24 цагийн туршид бие хамгаалагчдаар хамгаалуулдаг гэсэн цуурхал ч бас бий.

Си Минзе 2014 онд их сургуулиа төгсөөд Хятадад эргэн ирсэн бөгөөд одоо Бээжин хотноо амьдардаг байна. Олон хүн түүнийг Америкийн ерөнхийлөгч Д.Трампийн охин Иванка Трампийн адилаар эх орноо удирдах ажилд эцэгтэйгээ хамтран зүтгэх эсэхийг анхааран хүлээж байдаг боловч Хятадад буцаж ирсэн цагаасаа хойш урьдын адил чимээгүй амьдарсаар л байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ