Адель “Титаник”-ийн гол дүрд хувирав

Британийн нэрт дуучин Адель өчигдөр 30 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Тэрээр төрсөн өдрөө мартагдахын аргагүй тэмдэглэсэн байна.

Учир нь дуучин бүсгүй 1997 онд дэлгэцнээ гарч, тэр оныхоо “Оскар”-ын бүх шагналыг түүсэн “Титаник” киног БОДИТ АМЬДРАЛ болгожээ.

Адель уг киноны гол дүр болох Рөүзийн дүрд хувирсан бол найз нөхөд, гэр бүл нь сэтгэлд хоногшсон бусад дүрүүдийг дуурайн хувцаслажээ.

Тэрээр аврах хантааз өмсөөд бүжиглэж буй зургуудаа инстаграмдаа хийгээд “Миний амьдрал дөнгөж эхлэж байна” хэмээн бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ