Д.Оюунхорол: Ж.Энхбаяр гишүүн улс төрийн “попорсон” мэдэгдэл хийж явдаг хүн

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувууг зарсан байна гэх мэдээллийг байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдэд өгсөн билээ. Тэрээр “Монголын нууц товчооны 850 жилийн ойд зориулаадшонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар зарлаад, хилээр гаргахыг Монгол Улс хорьсон юм. Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам нууц тогтоол гаргаад 750 шонхор шувууг зарсан байна. Үүнтэй холбоотойгоор олон сая долларын асуудал гарч ирнэ. Гааль, тагнуулын байгууллагын бүхий л мэдээлэл ирсэн. Экспортоор гарсан, ачигдсан байна” хэмээн мэдэгдсэн юм.

Үүнтэй холбогдуулан тухайн үед БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан Д.Оюунхорол гишүүнээс уг асуудлаар тодруулга авлаа.

-750 ИДЛЭГ ШОНХОРЫГ НЭГ ДОР ХИЛЭЭР ГАРГАСАН ЗҮЙЛ ОГТ БОЛЖ БАЙГААГҮЙ-

-УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сайхан идлэг шонхорыг таны сайд байх үед олноор нь гаргасан талаар шүүмжилсэн. Та салбарын яамыг тухайн үед удирдаж байсан хүнийхээ хувьд ямар тайлбар өгөх бэ?

-Ер нь бол жилдээ 250-270орчим Шонхор шувуу барих зөвшөөрлийг олгодог байсан. Одоо ч иймэрхүү хэмжээнд л олгож байгаа. Төрийн ажлын залгамж шинж чанар үргэлжлээд л явж байна гэсэн үг. Ж.Энхбаяр гишүүний хувьд, аливаа зүйлд ямар ч үндэслэлгүйгээр, сэтгэл хөдлөлөөр хандаж, улс төрийн “попорсон” мэдэгдэл хийж явдаг гэж би хардаг. Их баримжаа, баримтгүй ярьдаг. Улстөрч хүн өөрөө од болох гээд бусдыг гүтгэж болохгүй. Тэр тусмаа төрийн албаны ажилтнууд руу дайрах, илэрхий байдлаар дээрэлхээд байгаа юм шиг хандах нь зохимжгүй үйлдэл. Тийм учраас аливаа шийдвэрүүдийн талаарх мэдээллийг цаасан байдлаар байдлаар харж, тоо баримттай нь танилцчихаад ярих хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Яагаад энэ талаарх зарим асуудлууд Засгийн газрын хуралдаанаар нууцын зэрэглэлтэйгээр ордог байсанюм бол?

-Засгийн газрын хуралдаанаас тухайн үед ямар шийдвэрүүд гарч байсныг нь харах хэрэгтэй. Яагаад зарим шийдвэрүүд нь нууцын зэрэглэлтэйгээр ТЕГ хянаж оруулдаг байсан бэ гэвэл төрийн өндөр хэмжээний айлчлал хийх Шейхүүдийг цаанаас нь өндөр шаардлага тавьдаг. Тиймээс учраас нууцын зэрэглэлтэйгээр Засгийн газрын хуралдаанаар ордог байсан гэж ойлгож болно.

-Нэг дор идлэг шонхрыг олноорнь хилээр гаргах боломжтой юу?

-Ямар ч боломж байхгүй. Аль ч сайдын үед олон тооны идлэг шонхрыг хилээр нэг дор гаргах боломж байгаагүй. Үүнийг би би бүр хариуцлагатайгаар хэлмээр байна. Би энэ салбарыг удирдаж явсан хүн. Түрүүн ч хэлсэн. Жилдээ 250-270 орчим идлэг шонхрыг л гаргадаг байсан. Энэ тоох ихдээ 300 хүрдэг. Ийм шийдвэрүүд өмнө нь ч байсан. Одоо ч байгаа.

-Ер нь жилдээ 750 орчим идлэг шонхор хилээр гарсан тохиолдол байдаг уу?

-Ж.Энхбаяр гишүүний яриад байгаа шиг жилдээ 750 идлэг шонхор гаргасан зүйл огт болж байгаагүй. Ийм олноор гарч байхад манай тагнуул, цагдаагийн байгууллага нүд нь аниатай сууж байсан гэж ярьсан. УИХ-ын гишүүн юу ч ярьж болно. Үүнийхээ төлөөр хариуцлага хүлээдэггүй гэх өнцгөөс асуудалд хандаж болохгүй л гэж хэлмээр байна. Ер нь өнөөдөр манай улс төрчдийн хариуцлагагүй мэдэгдэл хийдэг байдал хэрээс хэтэрлээ. Нийгмийг талцуулсан, хуваасан энэ мэдэгдлүүдийн аль нь үнэн болохыг иргэн хүн шууд шүүж чадахгүй. Үнэхээр тийм юм байна аал гэж боддог. Үүнийг нь хэвлэл мэдээлэл залруулаад бичихээр тэднийг буруу бичлээ гээд дайрдаг. Иймнөхцөл байдал үүсдэг учраас би Ж.Энхбаяр гишүүнийгхариуцлагагүй зүйл нь ярьсан нь буруу гэж харж байгаа.

Ж.Мядагбадам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ