Гёте сургуулийн асуудлыг шударгаар шүүж өгөхийг сурагчдын эцэг эхчүүд хүлээж байна
Одоогоос 16 жилийн өмнө хоёр эмэгтэй хамтран бизнес эрхэлжээ. Ингэхдээ нэг нь гадаад улсад сургуульд сурч, боловсрол эзэмшсэн туршлага чадвар дээрээ суурилан оюуны хөрөнгө оруулалт хийжхувийн дунд сургууль байгуулж, нөгөө ньтус сургуулийн сурагчдын хичээлийн байрыг гаргаж тэд хамтран ажиллажээ. Ингэж л анх Гёте сургуулийг байгуулсанП.Хажидмаа 30, Ц.Оюун гэх хоёр эмэгтэй 2003 онд банкнаас 10 жилийн хугацаатай зээл авч, тус зээлийг 2013 онд төлж дуусжээ.
Зээл төлөх хугацаанд сарийн зээллэгийн хувиа төлөөд үлдэх ашгийн 70 хувийг Ц.Оюун, 30 хувийг П.Хажидмаа авахаар тохиролцжээ. Харин зээл төлснөөс хойш хамтран ажиллах гэрээг дууссаны дараагаар гэрээг цуцлахаар бол талууд бие биедээ 6 сарын өмнө мэдэгдэж, өөрсдийн оруулсан хөрөнгө оруулалтыг хэн хэнээсээ нэхэхгүй байх тохиолцоог тэртээх 2003 оныгэрээнд тусгажээ.
2013 оноос хойш зээл төлснөөс хойшхихамтран ажиллаж байх хугацаанд бүтээсэн бүхнийг хоёр тал 50/50 хувиар хувааж авах тохиролцоотой байв.Яг энэ тохиролцоо 2016 оны 03-р сарыг хүртэл хэвийн үргэлжилж байсан.
Хоёр эмэгтэйн гэрээгээр баталгаажуулсан тохиролцоо 2016 оныг хүртэл жижиг сажиг маргааныг эс тооцвол хэвийн үргэлжилж ирсэн гэж хэлж болохоор байв.
Гэвч бүхийг П.Хажидмаатай хамтран хамтдаа бүтээн босгосон атлаа олж буй орлогынхоо 50 хувийг авч байгаа нь 2016 оны 3 сараас эхлэн Ц.Оюун захиралд таалагдаагүй байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд сургуулийн хичээлийн байраар хангаж байсан тэрээр “Алтан загасны үлгэр”-т гардаг эмгэн шиг гэнэтхэн өөрөө сургууль байгуулаад, захирлаар нь ажиллаж, дангаараа орлого олох сонирхолтой болоотхожээ. Энэ сонирхолоо хэрэгжүүлэхийн тулд Хамтран ажиллах гэрээгээ зөрчиж, улмаар аргагүйн эрхэнд П.Хажидмаа “Гёте” сургуулиа Ц.Оюуны эзэмшлийн байранд биш, өөр хичээлийн байранд сургалтаа явуулахад хүргэжээ.
Ц.Оюун Гёте сургуулийн хичээл явагдаж байсан өөрийн байрандаа “Дойче Шүле” гэх шинэ сургууль байгуулжээ. Ингэж Гёте сургууль хоёр хуваагдахадсуралцаж байсан 492 сурагчийн 282нь шинэ байранд хичээллэх П.Хажидмаа захирлын Гёте сургуульдаа үргэлжлүүлэн суралцахаар болж, 180 хүүхэд шинээр байгуулагдсан Дойче Шүле сургуульд суралцахаар үлдэж, 30 гаруй хүүхэд нь өөр сургуульд шилжин суралцахаар болсон байна.
Энэ үеэс Ц.Оюуны хууль бус ажиллагаа эхэлжээ. Тэрбээр юуны өмнөшинэ байранд суралцах болсон 282 хүүхдийн хагас жилийн төлбөр болох 472 сая гаруй төгрөгийн талыгнь Ц.Оюун багагүй хугацаанд өөртөө байлгаж өгөхгүй байсан байна. Харин Гёте сургууль удаа дараа асуудал тавьж, албан бичиг өгч нэлээд хөөцөлдсөний эцэст 190 сая төгрөгийг суралцагчдын төлбөр болгон өгсөн ч үлдэгдэл 260 сая гаруй төгрөгийг одоо болтол өгөөгүй байгаа гэнэ. Дээр нь шинэ байранд суралцаж буй эдгээр сурагчдад төрөөс олгодог хувьсах зардлыг өдийг хүртэл өгөхгүй сурагчдыг хохироож байна.
Түүгээр зогсохгүй Ц.Оюун өөрийн нөхөр болох “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн, эдийн засгийн ухааны доктор Да.Ганболд /халзан/-ыг эл хэрэгт татан оролцуулж өөртөө туслуулан, “Гёте” гэдэг нэрийг П.Хажидмаа бүртгүүлчихсэн байсаар атал оюуны өмчийн холбогдох, хууль дүрмийг зөрчин“Шинэ Гёте” гэх нэрийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн нь түүний нөхөр болох Да.Ганболд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Р.Содхүү нарын хийсэн хууль бус үйлдэл гэж үзэхэд хүргэж байна.
Ингээд зогсохгүй Ц.Оюун хүчингүй болсон шинэ Гёте сургуулийн тамга дэмдэгийг ашиглан бусдыг хууран мэхэлж, ашиг хонжоо олж, боловсролын байгууллагаар “тоглож” сууна. Түүний энэ “луйварын” гэмээр үйлдлийн цаана олон арван сурагч хүүхдүүд, эцэг эхчүүд хохирч байна.
Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй гэдэг.
Ц.Оюуны дур зоргоороо аашилж, хууль зөрчин, нөхрийнхөө нэр нүүрийг барж яваа энэ үйлдэл хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж эхлээд байна. Монголын шүүхийг авлига хахуульд идэгдсэн гэж зарим хүмүүё ярьдагч гэсэн олон арван хүүхдийн хувь заяагаар тоглож, тэднийг мөнгө орлого гэж харж байгаа Ц.Оюун шиг хүмүүсийн бусармаг үйлдлийн цаад шалтгааныг хууль шүүхийнхэн зөв харж, Да.ганболд мэтийн элдэв хөрөнгө мөнгө, нар хүндэээ ашиглаж шүүхэд нөлөөлөх гэсэн элдэв ятгалга, нөлөөнд авталгүйгээршударга үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт Гёте сургуулийн олон арван сурагчдын эцэг эхчүүд нүдээ чилээн харж сууна.
Ц.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ